Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд Сандра Шуфаниг хүлээн авч уулзлаа

 Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфаниг өнөөдөр /2024.11.18/ хүлээн авч уулзаж, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ардчиллын төлөөх нийтлэг үнэт зүйлс, энх тайван, хүний эрхийг дээдлэх, жендэрийн эрх тэгш, тогтвортой байдлыг хангах хамтын ашиг сонирхолд тулгуурлаж идэвхтэй хөгжиж ирснийг онцлов. Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” Канад Улстай бүхий л чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд үүний тод илрэл нь өнгөрсөн жил хоёр улсын харилцааны түвшин шат ахиж Иж бүрэн түншлэлд хүрснийг тэмдэглэв.  Элчин сайд Сандра Шуфани Канад, Монголын харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулахад чухал ач холбогдол өгч байгаагаа тэмдэглээд, энэ оноос Канад Улсаас хэрэгжүүлж буй хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх зорилго бүхий “ЭККО-ФАРМ” төслийг Монгол Улсад хэрэгжүүлж эхэлснийг онцлов.Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Канад Улс нь хөдөө аж ахуйн салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг гэдгийг онцолж, манай орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлэв. Тэрээр хоёр талын харилцаанд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг дурдаж, цаашид улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалахад чиглэсэн аливаа санал, санаачилга, бодлогыг УИХ-ын зүгээс дэмжиж ажиллахыг илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

1 Сэтгэгдэл
Энэ одоо ямар хэлээр ярина гэж
Хамгийн их уншсан