БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг хотын даргад нэр дэвшүүлж, НИТХ-ын төлөөлөгч нарын олонхын буюу 80 хувийн саналаар дэмжлээ.
Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томилох тухай тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо.
БОЛОВСРОЛ:
- 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар сургууль,
- 2008-2012 онд МУИС-ийг улс төр судлал мэргэжил,
- 2015-2017 онд Австралийн Ньюкастлын их сургуульд тогтвортой хөгжлийн судалгаагаар магистр,
- 2019 онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөр
ЭРХЭЛСЭН АЖИЛ:
- 2010-2011 он МАН-ын Бүсийн зохицуулагч,
- 2011-2012 он МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах,
- 2012-2013 он УИХ-ын Тамгын газар референт,
- 2013-2015 он Зүүний хүчний холбооны зохицуулагч
- 2017-2018 он МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
- 2018-2020 он МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга
- 2020-2024 он НИТХ-ын төлөөлөгч
- 2020-2021 он НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2021-2025 МАН-ын Намын байгуулалтын газрын дарга,
- 2024 оноос МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч
- 2025 оноос МАН-ын Нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байна.


Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
0 Сэтгэгдэл

























