Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хуулийн төсөл санаачлагчдаа буцлаа
Жил гаруй дуншсан Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хийлээ. Мөн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм.
Улс төр

УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл нэг давлаа
Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Энэ хуулийн хоёрдугаар зүйлийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Хоёрдугаар зүйлийг хэлэлцүүлгийн явцад анхаарах хэрэгтэй шүү. Энэ хуулийн төслөөр боло УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал үнэхээр эмзэг асуудал болж таарах нь шүү” гэсэн шүүмжлэлийг өгсөн юм.
Улс төр

МАН-ын бүлэгтэй болох асуудал Байнгын хороогоор дэмжигдлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Энэ хууль нь УИХ дахь МАН-ын гишүүдийг бүлэгтэй болгох асуудал юм.
Улс төр

Газрын тосны нэгтгэл тайлангийн талаар мэдээллээ
Газрын тос, байгалийн хий, ашигт малтмалын компаниуд олборлох үйлдвэрлэл эрхлээд улсад хэчнээн хэмжээний татвар, төлбөр төлснөө, Засгийн газар тэдгээр компаниас хэдий хэмжээний татварын орлого хүлээн авснаа жил бүр тайлагнаж, нийтэд ил тод мэдээлэх зарчимд тулгуурладаг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС) нь дэлхий дахинаа 2002 оноос хэрэгжиж эхэлсэн. Манай улс энэ санаачилгад 2006 онд нэгдсэн бөгөөд 6 дахь удаагийн нэгтгэл тайлан гаргаад байгаа юм.
Улс төр

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл нэг алхам урагшиллаа
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үед парламент дахь олонхийн гишүүд болоод цөөнхийнхний дунд багагүй маргаан дагуулав. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийг амралтын өдөр явуулах уу, ажлын өдөр явуулж, тэр өдрийг нь амралтын өдөр болгох уу гэдэгт гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаж байлаа.
Улс төр
Д.Цэвээнжавыг үүрэгт ажлаас нь чөлөөж О.Ганбатыг томилжээ
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хоёр байгууллагын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тухайлбал, Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Осорын Ганбатыг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Улс төр

Монгол банктай санхүүгийн зуучлалын гэрээ байгуулна
Гадаадын зах зээлд Засгийн газрын үнэт цаасыг худалдан борлуулснаас төвлөрүүлсэн 1.5 тэрбум ам.долларын эх үүсвэрийг санхүүгийн оновчтой механизмаар дамжуулан удирдаж, макро-эдийн засгийн эерэг нөлөөллийг баталгаажуулах үүднээс Монголбанктай санхүүгийн зуучлалын гэрээ байгуулан ажиллах эрхийг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт олголоо.
Улс төр

Ялтан Н.Энхбаяр
Монгол Улсад өнөөдөр бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж буй ганц Ерөнхийлөгч бий. Харин бүрэн эрхийн хугацаа нь аль хэдийнэ дууссан мөртлөө барьцамтгай өөр нэг Ерөнхийлөгчтэй болчихоод удлаа. Мэдээж, янз бүрийн холбоод, төрийн бус байгууллагын ерөнхийлөгч нарыг энд оруулж тооцохгүй л дээ. Тэгэхээр анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг олон түмэн хүндэтгэдэг шиг тэрбээр өдгөө ШУТИС-д багшилсаар.
Улс төр

ТҮҮХИЙ ЭД ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ТӨРӨӨС ДЭМЖИХ ШААРДЛАГАТАЙ ГЭВ
УИХ-ынТөсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр боллоо. Уг хуралдаанаар “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хуралдааны эхэнд үнэт цаас гаргах буюу 200 тэрбум төгрөгийг арьс, ширний үйлдвэрт зарцуулах талаар Үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга танилцууллаа.
Улс төр

Ё.ПҮРЭВЦЭРЭН: 1990-2000 ОНД ЯЛ ЭДЭЛЖ БАЙСАН, ТЭТГЭВРЭЭ ТОГТООЛГОСОН ИРГЭН ЭНЭ ХУУЛЬД ХАМРАГДАХГҮЙ
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль батлагдаад удаагүй байгаа тул хуулийн талаар иргэдээс олон асуулт хөвөрсөөр. Иймд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг хэрхэн нөхөн тооцох тухай Нийгмийн даатгалын ерөнхий газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Ё.Пүрэвцэрэнтэй ярилцлаа.
Улс төр

Эмэгтэй гишүүд захуудад ажиллаж байна
УИХ дахь эмэгтэй гишүүдийн зөвлөлийнхөн өнөөдөр хар захуудад ажиллаж байгаа юм байна. Тэд Нарантуул, Хархорин, Барс, Цайз, Хангай зэрэг нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л захуудаар орж иргэдийн үгийг сонсч байгаа гэнэ. Тэрчлэн хар захуудад ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн үгийг сонсч яваа аж.
Улс төр
Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт энэ сарын 24-нд явагдана
УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын гишүүнээ сонгох дахин санал хураалт энэ сарын 24-нд явуулахаар тогтжээ. Тус дүүргийн сонгуулийн тойргийн хороо хуралдаж ийм шийдвэр гаргасан байна. Уг нь дахин санал хураалтыг орон нутгийн сонгуультай хамт явуулах байсан ч АН-аас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр Сонгуулийн хэсгийн хороог саналын хуудас худлаа тоолсон гэсэн шалтгаанаар шүүхэд хандаад байсан юм.
Улс төр

УИХ-ын гишүүн Д.Арвин намаас гарах өргөдлөө өглөө
Шинээр тангараг өргөсөн УИХ-ын гишүүн Д.Арвин АН-ын бүлэгт элсчээ, Г.Батхүүгийн хажууд суулаа гэсэн мэдээлэл өнгөрсөн баасан гаригт цацагдаж эхэлсэн. Гэтэл өчигдөр МАН-ын гишүүн Н.Энхболд Д.Арвин гишүүн намаасаа гарах тухай яриагүй гэж хэлж байв.
Улс төр

Мэтгэлцээнд урих моод
“Халз мэтгэлцээнд дуудаж байна” гэсэн өгүүлбэр сүүлийн хэдэн сар моодонд оров. Хэн нэгний хэлсэн үг, хийсэн ажил, гаргасан шийдвэр гэх мэт нь таалагдахгүй бол түүнд энэ өгүүлбэрээр гарчигласан урилга илгээдэг болж.
Манайд Ерөнхийлөгчийн болоод УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигчид, хоёр том намын дарга нар халз мэтгэлцдэг жишиг бий.
Улс төр

Казахстаны элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бүгд Найрамдах Казахстан улсын Элчин сайд Орман Каримович Нурбаевыг нутаг буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулсанд талархаж байгаагаа илэрхийллээ.
Улс төр

С.Баярцогт, С.Ганбаатарын асуултад одоо болтол хариулаагүй байна
УИХ-ын гишүүн С.Баярцогт, С.Ганбаатар нар Оюутолгойн гэрээний эргэн тойрондох асуудлаар мэтгэлцсэн. Мэтгэлцээнийг гаднаас нь дүгнэхэд УИХ-ын гишүүн С.Баярцогт ялсан мэт харагдаж байгаа боловч үнэн хэрэгтээ би ялсан хэмээн С.Ганбаатар гишүүн хэлж байгаа.
Улс төр



























