Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Д.Арвиныг МАН-ын гишүүн хэвээрээ байгаа гэв
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад дараахь хариултыг өгсөн юм.
-УИХ-ын гишүүн Д.Арвин Ардчилсан намын бүлэгт орох асуудлаар саналаа хүргүүлсэн байгаа юу?
-Арвин гишүүн өнөөдөртөө МАН-ын гишүүн хэвээрээ. Бусад намын гишүүдийн өмнөөс Ардчилсан намын гишүүн юм ярьж болохгүй л дээ.
-Хэрвээ танай намын бүлэгт орох саланаа албан ёсоор тавьбал хүлээн зөвшөөрөх үү?
-Манай нам өөрийнхөө үндсэн дүрэмд яаж гишүүн элсүүлэх, чөлөөлөх талаар заасан байгаа. Тэр журмынхаа дагуу л асуудлыг шийднэ.
-Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сард зохион байгуулна гэж Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгагдсан байсан. Яг төдийд гэсэн багцаа бий юу?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд санал авах өдрийг зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын өдөр заасан. Хэрэв хуулийн төслийг энэ долоо хоногт батчихвал ирэх зургадугаар сарын 20-ны үед Ерөнхийлөгчийн сонгууль болно гэсэн тооцоолол байна.
-МАН-ын гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг автомат машинаар бус гараар тоолъё нь зүйтэй гэж хэлж байсан. Үүнд Ардчилсан намын бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-Улстөрийн намуудад Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга бүгд очсон. Хэрвээ үнэхээр энэ хуулийг өөрчилье гэсэн чин хүсэл байгаа бол бүх улстөрийн намууд бүгдээрээ оролцоно гэж найдаж байгаа. Хоёрдугаарт, энэ төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал олон гарна аа гэдэгт эргэлзэхгүй байна. Үүнийг нь хүндэтгэж ажиллах ёстой гэдэгтэй бид санал нэг байгаа.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад дараахь хариултыг өгсөн юм.-УИХ-ын гишүүн Д.Арвин Ардчилсан намын бүлэгт орох асуудлаар саналаа хүргүүлсэн байгаа юу?
-Арвин гишүүн өнөөдөртөө МАН-ын гишүүн хэвээрээ. Бусад намын гишүүдийн өмнөөс Ардчилсан намын гишүүн юм ярьж болохгүй л дээ.
-Хэрвээ танай намын бүлэгт орох саланаа албан ёсоор тавьбал хүлээн зөвшөөрөх үү?
-Манай нам өөрийнхөө үндсэн дүрэмд яаж гишүүн элсүүлэх, чөлөөлөх талаар заасан байгаа. Тэр журмынхаа дагуу л асуудлыг шийднэ.
-Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сард зохион байгуулна гэж Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгагдсан байсан. Яг төдийд гэсэн багцаа бий юу?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд санал авах өдрийг зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын өдөр заасан. Хэрэв хуулийн төслийг энэ долоо хоногт батчихвал ирэх зургадугаар сарын 20-ны үед Ерөнхийлөгчийн сонгууль болно гэсэн тооцоолол байна.
-МАН-ын гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг автомат машинаар бус гараар тоолъё нь зүйтэй гэж хэлж байсан. Үүнд Ардчилсан намын бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-Улстөрийн намуудад Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга бүгд очсон. Хэрвээ үнэхээр энэ хуулийг өөрчилье гэсэн чин хүсэл байгаа бол бүх улстөрийн намууд бүгдээрээ оролцоно гэж найдаж байгаа. Хоёрдугаарт, энэ төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал олон гарна аа гэдэгт эргэлзэхгүй байна. Үүнийг нь хүндэтгэж ажиллах ёстой гэдэгтэй бид санал нэг байгаа.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
























