Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Газрын тосны нэгтгэл тайлангийн талаар мэдээллээ
Газрын тос, байгалийн хий, ашигт малтмалын компаниуд олборлох үйлдвэрлэл эрхлээд улсад хэчнээн хэмжээний татвар, төлбөр төлснөө, Засгийн газар тэдгээр компаниас хэдий хэмжээний татварын орлого хүлээн авснаа жил бүр тайлагнаж, нийтэд ил тод мэдээлэх зарчимд тулгуурладаг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС) нь дэлхий дахинаа 2002 оноос хэрэгжиж эхэлсэн. Манай улс энэ санаачилгад 2006 онд нэгдсэн бөгөөд 6 дахь удаагийн нэгтгэл тайлан гаргаад байгаа юм.
Монголын ОҮИТБС нь Засгийн газар, компани, иргэний нийгэм гэсэн гурван талын тэгш төлөөлөл бүхий Үндэсний зөвлөл, Ажлын хэсэг, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй Ажлын албатай. Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлдэг бөгөөд Ажлын хэсгийг Ерөнхий сайдын ахлах зөвлөх удирддаг. Ахлах зөвлөх Л.Гансүх болон бусад төлөөлөл оролцож 2011 оны нэгтгэл тайлангийн талаар Төрийн ордонд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
Монгол Улс 2011 онд 3 тн алт, 573 мянган тонн зэсийн баяжмал, 21 сая тн нүүрс, 5,7 сая тн төмрийн хүдэр, 2,5 сая баррель газрын тос экспортолсон байна. Энэ нь олборлох үйлдвэрлэл манай улсын эдийн засаг, нийгмийн томоохон салбар болсныг гэрчлэх баримт юм. Тиймээс олборлох үйлдвэрлэлийг ил тод болгох нь өнөө цагийн чухал шаардлагын нэг. Ил тод байдлын нэг чухал хэрэгсэл нь төлбөр, орлогын ил тод байдал бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэх нэгэн томоохон арга хэмжээ нь жил бүрийн нэгтгэл тайлан юм. Энэ удаагийн тайланд 200 компанид хамрагдсан. Тайлан гаргаагүй компаниудтай ямар хариуцлага тооцохыг Ашигт малтмалын газраас журам гаргаж зохицуулахаар ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн 10 дугаар хуралдаанаас шийдвэрлэсэн талаар ахлах зөвлөх Л.Гансүх мэдээллээ.
Тайланд өмнө өгч байсан зөвлөмжүүдийг хүлээн авсан эсэхэд дүгнэлт хийх, цаашид анхаарах асуудлуудаар зөвлөмж өгсөн байна. ОҮИТБС-ын тайланд хойрго ханддаг байдлыг засах, уул уурхайн нягтлан бодох бүртгэлтэй холбоотой санхүүгийн хариуцлагыг сайжруулах, Ашигт малтмалын газрын мэдээллийн үнэн зөв байдлыг сайжруулах зэрэг хэд хэдэн зөвлөмж өгсөн талаар ажлын албаныхан тайлбарлалаа.

0 Сэтгэгдэл