Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол орны төв цэг болох Бүрд суманд ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өвөрхангай аймгийн Бүрд суманд хоёр өдөр ажиллалаа. Энэ нь түүний он гарсаар орон нутагт хийж байгаа анхны томилолт байсан юм. Ерөнхийлөгчийн цуваа энэ сарын 24-ний ням гаригт Улаанбаатараас 09:30 цагт хөдөлсөн юм.
Улс төр

УИХ-ын дарга агаарын бохирдлыг бууруулах технологийг судалж яван
УИХ-ын дарга З.Энхболд АНУ-д хийх айлчлалынхаа хүрээнд эрчим хүчний асуудалд нэлээд анхаарал хандуулж, ялангуяа нүүрснээс шингэн түлш боловсруулан гаргах технологийг илүүтэй сонирхож, уулзалтууд товлосон байна. Вашингтон хотод зочлох үеэрээ Нийслэлийн Засаг даргын тамгын газар АНУ-ын “Женерал электрик” компанитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.
Улс төр

Шадар сайд Д.Тэрбишдагвын шийдвэрт Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэжээ
Шадар сайд Д.Тэрбишдагва Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдоржид хурандаа цол олгосон нь Засгийн газрын тухай хууль болон Гамшгаас хамгаалах тухай хуулиар олгоогүй эрх эдэлж, хууль зөрчлөө хэмээн иргэн П.Сэрсмаа Үндсэн хуулийн цэцэд өргөдөл хаяглажээ
Улс төр

НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав
Ерөнхий сайд Н.Алтанхуяг НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Супачай Паничпактиг хүлээн авч уузаж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны бодлогын талаар санал солилцлоо. Эдийн засгийн хөгжлийн яам болон НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын баг хамтарч Монгол улсын хөрөнгө оруулалтын орчны талаарх илтгэл бэлтгэсэн.
Улс төр

Иргэн хүн Монгол хүнтэй гэр бүл болохыг хориглосон Богд хааны зарлигийн тухай
Манай сан хөмрөгт Монголын түүхэнд холбогдох олон чухаг сурвалж хадгалагдаж байдгаас нэг зарлигийг судлаач, түүх сонирхогчдод зориулж байна. Богд хаантан их сууринаа сууж, тусгаар тогтнолоо зарласныхаа дараа улс орныхоо тусгаар тогтнолыг бэхжүүлэн, нотлохын тулд эрх зүйн шинэтгэлийг хийж байсан билээ.
Улс төр

Монгол Улс Кубын өрийг хүчингүй болголоо
Монгол Улсын Засгийн газар Кубын өрийг хүчингүй болголоо. Энэ талаар Гаванад болсон хоёр улсын засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр Кубын Үндэсний банкны тэргүүн Рене Ласо Фернандес, Латин Америкийн орнуудад Суугаа Монгол Улсын Элчин сайд О.Даваасамбуу нар гарын үсэг зурсан байна.
Улс төр
“НОГООН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ” CЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
НҮБХХ болон БОНХЯ хамтран Хөгжлийн хэлэлцүүлгийг “Ногоон хөгжлийн талаар баримтлах Монгол улсын үндэсний стратеги” сэдвээр 2013 оны 3 дугаар сар 29-ны өдөр 09.00-13.00 цагт Гадаад харилцааны яамны хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
Улс төр
Турк улс 2, 075, 000. 00 лирийн тусламж үзүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж 2012 оны 11 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотноо, 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотноо гарын үсэг зурсан “Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр” болон уг хэлэлцээрийн хүрээнд байгуулсан “Санхүүгийн тусламжийг хэрэгжүүлэх протокол”-ыг баталлаа.
Улс төр

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх болон учирсан хохирлыг тооцох журам баталлаа
Засгийн газрын хуралдаанаар “Ой, хээрийн түймрээс учирсан хохиролыг тооцох журам”, “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх журам”, “Сум, дүүргийн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд зайлшгүй шаардлагатай багаж хэрэгслийн жагсаалт, “Ой, хээрийн түймрийг унтраах ажилд оролцож байгаа иргэдийн хувийн хангамжинд байх зүйлс, тэдний заавал эзэмшсэн байх арга техникийн жагсаалт”-ыг баталлаа.
Улс төр

“Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөр баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд ажиллах хүчин ихээр шаардагдаж байна. Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтад оролцуулах зорилго бүхий “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг баталлаа.
Улс төр

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Тува улсын Засгийн газрын тэргүүн Ш.В.Кара-оолыг хүлээн авч уулзав
Манай оронд айлчлал хийж байгаа ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Засгийн газрын тэргүүн Ш.В.Кара-оол Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхлаа.
Хил залгаа оршдог Тува улстай харилцаагаа идэвхжүүлэхэд манай талаас байнга анхаардаг, цаашид хоёр орны хамтын ажиллагааг боловсрол, хөдөө аж ахуй, соёл урлаг, спортын салбарт хөгжүүлэх нөөц бололцоо байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэмдэглэв.
Улс төр

УИХ-ын дарга З.Энхболд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав
АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа УИХ-ын даргын айлчлал амжилттай үргэлжилж байна.
УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 21-ний өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүнтэй уулзаж, Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар болон олон улсын бусад асуудлаар санал солилцов.
Улс төр

Тони Блэйрийн айлчлалыг эсэргүүцэж МАХН-ынхан жагсаж байна
МАХН-ын гишүүд, дэмжигчид Төрийн ордны гадна жагсч байна. Тэдний ийн жагсах болсон шалтгаан нь Их Британийн Умард Ирландын Вант Улсын Ерөнхий сайд асан Тони Блэйрийн Монгол Улсад хийж байгаа айлчлалыг эсэргүүцэж байгаа юм байна. Юунаас болж түүний жагсаалыг эсэргүүцэж байгааг МАХН-ынхан тайлбарлахгүй байна.
Улс төр

Ерөнхий сайд ирэх 7 хоногт “Бүтээн байгуулалт-Хөдөлмөр”-ийн салбарт ажиллана
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч сард эрүүл мэндийн салбарт анхаарч, 7 хоногийн турш бүхий л шатлалын эмнэлгээр орж, эмийн үйлдвэрүүд, эмийн сантай танилцаж, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл болон энэ салбарынхантай уулзаж байсан. Тэгвэл их бүтээн байгуулалт эхлэх гэж буйтай холбоотойгоор Ерөнхий сайд хөдөлмөрийн салбарт анхаарч, ажиллахаар төлөвлөөд байна.
Улс төр

Тони Блэйр манай оронд ажлын айлчлал хийж байна
Их Британи, Умард Ирландын Вант улсын Ерөнхий сайд асан Тони Блэйр өнөөдөр Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн урилгаар манай оронд нэг өдрийн хугацаатай саатахдаа тэрбээр өөрийн удирдан ажилладаг таван байгууллагын шугамаар хамтын ажиллагааны асуудлууд хэлэлцэнэ.
Улс төр

МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, Ерөнхий шүүгчид хандан мэдэгдэл гаргажээ
МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр шуурхай хуралдаан зарлан хуралдуулж хоёр ажлын хэсэг гаргажээ. Өнгөрсөн сар шинийн баярын үеэр МАН-ын ахмад гишүүн Загджаваар ахлуулсан гишүүд МАХН-ын ахмад гишүүд болон дэд дарга Д.Тэрбишдагватай уулзаж угшил нэгтэй хоёр намыг нэгтгэх санал тавьж байсан. Тэгвэл МАХН-ын Гүйцэтгэх товчоо МАН-тай хамтран ажиллах талаар судалгаа хийх ажлын хэсэг гаргалаа. Уг ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Цог ахлан ажиллах юм.
Улс төр

А.БАКЕЙ: НАУРЫЗ БОЛ ЁС ЗАНШЛЫН БАЯР
Казах түмний Наурызын баяр өнөөдөр тохиож байна. Тиймээс энэ удаагийн “Улс төржөөгүй яриа” буландаа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейг урьж, ярилцлаа. Тэрээр Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг юм.
Улс төр



























