Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, Ерөнхий шүүгчид хандан мэдэгдэл гаргажээ
МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр шуурхай хуралдаан зарлан хуралдуулж хоёр ажлын хэсэг гаргажээ. Өнгөрсөн сар шинийн баярын үеэр МАН-ын ахмад гишүүн Загджаваар ахлуулсан гишүүд МАХН-ын ахмад гишүүд болон дэд дарга Д.Тэрбишдагватай уулзаж угшил нэгтэй хоёр намыг нэгтгэх санал тавьж байсан. Тэгвэл МАХН-ын Гүйцэтгэх товчоо МАН-тай хамтран ажиллах талаар судалгаа хийх ажлын хэсэг гаргалаа. Уг ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Цог ахлан ажиллах юм.
МАХН энэ сарын 18-нд нэр бүхий УИХ-ын таван гишүүнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, үүнийг намын дарга Н.Энхбаяр батлах ёстой байжээ. Гэтэл Шүүхийн шийдвэр биелүүлэх газар уг гэрээг санаатайгаар сатуулсан байна. Энэ нь хууль шүүхийн байгууллага МАХН-ын дотоод ажилд илт оролцож эхэлсэнийг харуулж байгаа юм. Тиймээс Гүйцэтгэх товчооны хурлаар Намын даргын ажлын алба хариуцсан нарийн бичгийн дарга Ш.Нанжидаар ахлуулсан ажлын хэсэг гаргалаа. Уг ажлын хэсэг Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж, сайд Х.Тэмүүжин нарт хандан зохих асуудлыг тавихаар бэлдэж байгаа юм байна.
МАХН-ын Гүйцэтгэх товчоо Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригд хандан мэдэгдэл гаргалаа. Ерөнхий шүүгч Ц.Зориг нь МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой хэргийг Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэх боломжгүй гэсэн шалтгаанаа дурьдаагүйгээс гадна өөрөө хариу өгөөгүй нь хууль зөрчиж байгаа юм. Тиймээс Гүйцэтгэх товчоо ийнхүү мэдэгдэл гаргаж байгаа юм.
МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр шуурхай хуралдаан зарлан хуралдуулж хоёр ажлын хэсэг гаргажээ. Өнгөрсөн сар шинийн баярын үеэр МАН-ын ахмад гишүүн Загджаваар ахлуулсан гишүүд МАХН-ын ахмад гишүүд болон дэд дарга Д.Тэрбишдагватай уулзаж угшил нэгтэй хоёр намыг нэгтгэх санал тавьж байсан. Тэгвэл МАХН-ын Гүйцэтгэх товчоо МАН-тай хамтран ажиллах талаар судалгаа хийх ажлын хэсэг гаргалаа. Уг ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Цог ахлан ажиллах юм.МАХН энэ сарын 18-нд нэр бүхий УИХ-ын таван гишүүнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, үүнийг намын дарга Н.Энхбаяр батлах ёстой байжээ. Гэтэл Шүүхийн шийдвэр биелүүлэх газар уг гэрээг санаатайгаар сатуулсан байна. Энэ нь хууль шүүхийн байгууллага МАХН-ын дотоод ажилд илт оролцож эхэлсэнийг харуулж байгаа юм. Тиймээс Гүйцэтгэх товчооны хурлаар Намын даргын ажлын алба хариуцсан нарийн бичгийн дарга Ш.Нанжидаар ахлуулсан ажлын хэсэг гаргалаа. Уг ажлын хэсэг Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж, сайд Х.Тэмүүжин нарт хандан зохих асуудлыг тавихаар бэлдэж байгаа юм байна.
МАХН-ын Гүйцэтгэх товчоо Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригд хандан мэдэгдэл гаргалаа. Ерөнхий шүүгч Ц.Зориг нь МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой хэргийг Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэх боломжгүй гэсэн шалтгаанаа дурьдаагүйгээс гадна өөрөө хариу өгөөгүй нь хууль зөрчиж байгаа юм. Тиймээс Гүйцэтгэх товчоо ийнхүү мэдэгдэл гаргаж байгаа юм.
0 Сэтгэгдэл
























