Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд ирэх 7 хоногт “Бүтээн байгуулалт-Хөдөлмөр”-ийн салбарт ажиллана
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч сард эрүүл мэндийн салбарт анхаарч, 7 хоногийн турш бүхий л шатлалын эмнэлгээр орж, эмийн үйлдвэрүүд, эмийн сантай танилцаж, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл болон энэ салбарынхантай уулзаж байсан. Тэгвэл их бүтээн байгуулалт эхлэх гэж буйтай холбоотойгоор Ерөнхий сайд хөдөлмөрийн салбарт анхаарч, ажиллахаар төлөвлөөд байна. Тэрээр 3 дугаар сарын 26 буюу ирэх 7 хоногийн мягмар гаригаас эхлэн бүтээн байгуулалт-хөдөлмөрийн салбарт ажиллана. 7 хоногийн туршид ажил олгогч, ажил хайгчидтай уулзалт хийхээс гадна хөдөлмөрийн бирж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцах юм.
Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад бүтээн байгуулалт дагасан шинэ ажлын байр томоохон үүрэг гүйцэтгэнэ. Нөгөө талаас ажил олгогчийн шаардлагад нийцсэн ажилтнуудыг бэлтгэж, зуучлах нь бүтээн байгуулалттай холбоотой ажил юм. Иймд их бүтээн байгуулалтын өмнө энэ салбарт анхаарал хандуулах 7 хоног ирэх мягмар гаригаас эхэлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч сард эрүүл мэндийн салбарт анхаарч, 7 хоногийн турш бүхий л шатлалын эмнэлгээр орж, эмийн үйлдвэрүүд, эмийн сантай танилцаж, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл болон энэ салбарынхантай уулзаж байсан. Тэгвэл их бүтээн байгуулалт эхлэх гэж буйтай холбоотойгоор Ерөнхий сайд хөдөлмөрийн салбарт анхаарч, ажиллахаар төлөвлөөд байна. Тэрээр 3 дугаар сарын 26 буюу ирэх 7 хоногийн мягмар гаригаас эхлэн бүтээн байгуулалт-хөдөлмөрийн салбарт ажиллана. 7 хоногийн туршид ажил олгогч, ажил хайгчидтай уулзалт хийхээс гадна хөдөлмөрийн бирж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцах юм.Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад бүтээн байгуулалт дагасан шинэ ажлын байр томоохон үүрэг гүйцэтгэнэ. Нөгөө талаас ажил олгогчийн шаардлагад нийцсэн ажилтнуудыг бэлтгэж, зуучлах нь бүтээн байгуулалттай холбоотой ажил юм. Иймд их бүтээн байгуулалтын өмнө энэ салбарт анхаарал хандуулах 7 хоног ирэх мягмар гаригаас эхэлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























