Өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй
АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ
Засгийн газар Туулын хурдны замын төсөлд өрийн баталгаа гаргажээ
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүл хяналтаар ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө
ТББХ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна
Н.Учрал: Зарим салбарт улираах шаардлагатай сайдууд байна
Хачгаар дамжих халдвараас сэргийлье
Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай
32 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг сунгав
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд боллоо.“Монголд зочлох жил”-ийн хүрээнд Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2025 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлсөн.Визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг сунгаж, 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл болголоо.
Улс төр

Инженерийн олон улсын сургууль байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд болов. Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон БНХАУ-ын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль хамтран Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар-Инженерийн олон улсын сургуулийг Хүннү хотод байгуулна.
Улс төр

Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулна
Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар баталлаа.Энэ удаагийн тооллогод төрийн болон орон нутгийн өмчийн нийт 7000 орчим байгууллагын хөрөнгө хамрагдах бөгөөд үүний 5500 нь аймаг, нийслэлийн өмчит байгууллага байна.
Улс төр

“Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г баталж, хүн амд үзүүлэх үйлчилгээний зохицуулалтын уялдааг хангах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх орчны тогтвортой байдлыг дэмжих зорилгоор төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг 2026 оны төсвийн жилд нэмэгдүүлэхгүй байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга нар, зөвлөл, хороо, комиссын дарга нар, бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.
Улс төр

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЖ, ГАЗАР НУТГИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ, ХИЛИЙН ЦЭРГИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАЛАА
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.12.29) буюу үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн бадраасан түүхэн өдрөөр Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж, хилийн цэргийн бэлэн байдалд гэнэтийн шалгалт хийлээ.Хил хамгаалах ерөнхий газар удирдлагын нэгдсэн төвийг төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулж, 2024 оноос ашиглаж эхэлжээ. Улмаар 2025 онд ХЗДХ-ийн сайд тушаал гаргаж, бүтэц орон тоог нь албажуулсан байна.
Улс төр

Ерөнхий сайд Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ
XV жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9 буюу 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр монголчууд эцэг өвгөдийн суу залийг бадраан, эртний Хүннү гүрнээс уламжилсан эзэн Чингис хааны алтан төрийн гал голомтыг сэргээн мандуулсан билээ
Улс төр

Иргэн, ААН-дийн татварын ачааллыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулах Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар тогтлоо
Татварын багц хуулийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.Сангийн яам Татварын багц хуулийн төслийг боловсруулахдаа улс орон даяар 13,000 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүдийг оролцуулж, 150 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан.Дээрх уулзалт, хэлэлцүүлгээс гарсан 176 мянга гаруй санал болон олон улсын байгууллагуудын зөвлөмж, татварын өнөөгийн орчинд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн эдийн засаг, төсвийн нөхцөл байдалтай уялдуулан боловсруулав.
Улс төр

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ чанар хүртээмжийн асуудалд анхаарч, улсын томоохон эмнэлгүүдийн нөхцөл байдалтай очиж танилцаж буй. Энэ хүрээнд өнөөдөр /2025.12.20/ Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.
Улс төр

Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Төрийн өмчийн компаниудын хяналтын болон бүтээмжийн менежерүүд, яам удирдаж байгаа сайд нарын орон тооны зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо. Дэд сайд нар салбартаа шинэчлэл хийх, тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцна. Тухайлбал, төрийн албаны шинэчлэл, хүний эрхийг хангах шинэтгэл, татварын цогц реформ, цөлжилтийн эсрэг "COP-17" олон улсын хурлын зохион байгуулалт, "Тэрбум мод" хөтөлбөрийн хэрэгжилт, Оюутолгойн татварын асуудал, шатахууны хангамж, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл зэрэг тодорхой асуудал хариуцна.
Улс төр

Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа.2025 оны эхний хагас жилийн байдлаар ОХУ-аас нийт 136.9 мянган тонн ачаа импортолсноос "Алтанбулаг" боомтоор 110.7 мянган тонн ачаа нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөн энэ хугацаанд тус боомтоор 30,721 гадаад зорчигч нэвтэрсний 10 хувь нь чөлөөт бүсээр зочилжээ
Улс төр

МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Монгол Ардын намын Удирдах зөвлөл Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байгаа бөгөөд дэд сайдуудын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа ажээ. Үүний дараа үргэлжлүүлэн Засгийн газрын хуралдаанаар эл асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм байна.
Улс төр































