БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Л.Энх-Амгалан 4.3 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХТЭЙ , Б.Найдалаа 180 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Г.Занданшатарын Засгийн газар өнөөдөр хоёр ч сайдаа үднэ. Тодруулбал,Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар юм. Тэд өөрийн хүсэлтээр ажлаа өгөх болсонтойгоор Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд шинэ сайд нараа өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулна. Боловсролын сайдаар Л.Энх-Амгаланг хоёр дахь удаагаа, Эрчим хүчний сайдаар ХҮН намаас УИХ-ын гишүүн Б.Найдалааг томилохоор болжээ. Шинэ сайд нарын АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдээллийг танилцуулж байна.
ЭХ-ний сайдаар томилогдох Б.Найдалаагийн ХОМ:
-Өөрийн орлого - 44.4 сая төгрөг
-Гэр бүлийн орлого - 81.5 сая төгрөг
-Үл хөдлөх хөрөнгө - Нийтийн орон сууц-1, Зуслангийн байшин-1, /710 сая төгрөг/
-Автомашин - Nissan суудлын автомашин-2 /150 сая төгрөг/
-Мал - 2 адуу /3.5 сая төгрөг/
-Газар - Эзэмших-624м2-1, Эзэмших-700м2-1 /10 сая төгрөг/
-Үнэт эдлэл - 180 сая төгрөг
-Хадгаламж - Дотоодын банканд 13.7 сая төгрөг
-Зээл - 239 сая төгрөг
-Хувьцаа - "Эрдэнэс Тавантолгой" ХК, "ЭсДиБи" ХХК-д хувьцаа эзэмшдэг
Боловсролын сайдаар 2 дахь удаагаа томилогдох Л.Энх-Амгалангийн ХОМ:
-Өөрийн орлого - 552.1 сая төгрөг
-Гэр бүлийн орлого - 50.4 сая төгрөг
-Үл хөдлөх хөрөнгө - Амины орон сууц-1, нийтийн орон сууц-1, Үйлчилгээний зориулалттай барилга-1, /4.3 тэрбум төгрөг/
-Автомашин - Lexus 570-1 /300 сая төгрөг/
-Үнэт эдлэл - 1.6 тэрбум төгрөг-Хадгаламж - Дотоодын банканд 22.5 сая төгрөг
-Авлага - 1.3 тэрбум төгрөг
-Зээл - 7.7 сая төгрөг
-Хувьцаа - "Интер групп интернэйшнл" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК-д хувьцаа эзэмшдэг гэж тус тус мэдүүлжээ.
0 Сэтгэгдэл

























