Өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй
АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ
Засгийн газар Туулын хурдны замын төсөлд өрийн баталгаа гаргажээ
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүл хяналтаар ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө
ТББХ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна
Н.Учрал: Зарим салбарт улираах шаардлагатай сайдууд байна
Хачгаар дамжих халдвараас сэргийлье
Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай
32 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Жинхнээсээ олон жил ажил хийсэн хүний тэтгэврийг нэм! Халамж ба тэтгэмж аваад, тэтгэвэртээ гарсан хүмүүсийн тэтгэврийг тэгэл!
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо
Иргэд ирээдүйгээ ганц улсын биш хувийн нэмэлт тэтгэврийн санд даатгах, орлогын олон эх үүсвэртэй болох тогтолцоог бүрдүүлэх зорилго бүхий Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хууль батлагдсанаар Монгол Улс бусад улс орны адил тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ. Хөрөнгийн зах зээлд урт хугацааны хөрөнгө оруулалтын сан бий болно, бодит мөнгөн хуримтлал бий болж, хөрөнгийн зах зээлийг дэмжинэ, хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрх зүйн зохицуулалттай болно.Иргэд төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай тэтгэвэр авна, олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой болно, тэтгэврийн хэмжээ нэмэгдэж, ахмад настны нийгмийн хамгаалал сайжирна, тэтгэврийн хуримтлал өвлөгдөнө.

Аж ахуй нэг байгууллагууд ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ, татварын хөнгөлөлтөөр дамжуулан ажил олгогчийг урамшуулна, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, бүтээмжийг сайжруулна гэж үзэж байна.Өнөөгийн байдлаар 135 мянган хүн тэтгэврийн хуримтлал санал болгож буй даатгалын болон тэтгэврийн санд хамрагдаж, 80 орчим тэрбум төгрөгийн хуримтлал бий болгожээ. Хувийн тэтгэврийн хуримтлалд хамрагдах иргэдийн оролцоо нэмэгдэж байгаа хэдий ч манай улсад энэхүү харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаа юм.
1 Сэтгэгдэл
2026.03.19
























