ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ
Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд
ӨНӨӨДӨР: Монгол бахархлын өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Өрхийн эмнэлгүүдийг “Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд” холбоно
Х.Нямбаатар: Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулна

Л.Оюун-Эрдэнэ: 100+ төсөл, арга хэмжээг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрээр эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдал, хийж байгаа ажлаа товч танилцуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрхэн хамтрах талаар санал солилцов.
Улс төр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 28 -ны лхагва гарагт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Таван толгойн ордыг ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг батлав.
Улс төр

Иргэдийг вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулж дуусгах үүргийг УОК болон НОК-т өглөө
Засгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 28-ны хуралдаанаар Коронавируст цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар танилцуулав.
Улс төр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр боллоо.
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд;
Ажлын байрыг дэмжих зээл- 2021 оны 04 дүгээр сарын 19-ний байдлаар 1,228 аж ахуйн нэгж, 6,870 иргэн 563.5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Иргэд дунджаар 37, аж ахуйн нэгжүүд 250 сая төгрөгийн зээл авсан байна.
Улс төр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр боллоо.
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг хоёрдугаар улирлаас барьж эхэлнэ
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /салбар төмөр зам, ачих байгууламж/-ийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг нь боловсруулан баталгаажуулж, хоёрдугаар улиралд багтаан барьж эхэлнэ. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил нэвтрэх цэг, шилжүүлэн ачих байгууламж барих талаар хятадын талтай энэ сард харилцан тохиролцох, боомттой холбоотой асуудлыг “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т энэ онд нэмэлтээр тусгахыг холбогдох сайд нарт даалгав.
Улс төр

Цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, ажилтнуудад нэг саяаас 500 мянган төгрөгийн урамшуулал олгоно
Эмч, сувилагч, ажилтан тус бүрт нэг сая, резидент эмч тус бүрт 500 мянган төгрөгийн дэмжлэг, урамшуулал олгохоор боллоо. Шаардагдах хоёр тэрбум 780 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
Улс төр

Эрүүл мэндийн сайд С.Энхболд хоногт 200 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлж буй тул хатуу хөл хорио тогтоох саналтай байгаагаа хэллээ
Ирэх 14 хоногт УОК, НОК болон бусад холбогдох байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дүрэм, журмуудаа сайтар мөрдөж хөл хорио тогтоохгүй байхын төлөө ажиллах хэрэгтэй. Эс бөгөөс 2021 оны 4 дүгээр сарын 5-19-ний өдрүүдэд гамшгаас хамгаалах эрсдлийн “улаан түвшин”-д шилжүүлэхээс өөр аргагүйг нөхцөл байдал шаардаж байгааг дурдлаа.
Улс төр

АХБ-ны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандраныг хүлээн авч уулзав
Өнгөрсөн 30 жилд Азийн хөгжлийн банк боловсрол, эрүүл мэнд, нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг салбарт 3.2 тэрбум ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. Мөн цар тахлын үед эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хамтран ажиллаж байгааг тэмдэглэв.
Улс төр



































