Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
2.2 тэрбум ам.долларын мөнгөн дүнтэй 25 гэрээ үзэглэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд МҮХАҮТ, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо (ОУХДХ) хамтран "Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа" форумыг Бээжин хотноо зохион байгууллаа.

Форумын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Жин Ли Чүнь, БНХАУ-ын ОУХДХ-ны дэд дарга Чен Жиан Ан, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Монголын талаас уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, ноос ноолуур, банк санхүү зэрэг салбарын нийт 90 гаруй компанийн 130 гаруй төлөөлөгч, Хятадын талаас 350 орчим бизнес эрхлэгч оролцов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлал зөвхөн төр засгийн хамтын ажиллагаанаас гадна бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, хоёр улсын ААН-үүд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахыг эрмэлзэж, зорьж буйгаараа ихээхэн ач холбогдолтойг хэлсэн үгийнхээ эхэнд онцоллоо.

Мөн тэрээр Монгол Улсын Засгийн газар ч хандлагаа өөрчилж, олон улсад үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн томоохон компаниудтай уулзалт хийж, олон жилийн хугацаанд яригдсан сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн асуудлаар санал солилцсон. Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, урт хугацаанд идэвхтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа тул хөрөнгө оруулагчдад нээлттэй, ил тод, илүү харилцан итгэлцэлтэй хамтын ажиллагаа бий болж буйг цохон тэмдэглэсэн юм.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хоёр улсын хувьд худалдааны эргэлт жилийн 13 гаруй тэрбум ам.долларт хүрсэн нь чамлахааргүй амжилт хэдий ч нийт худалдааны дийлэнх хувийг уул ууайн бараа бутээгдэхүүн бүрдүүлсэн хэвээр байна. Иймд цаашид бид худалдааг төрөлжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэдгийг тодотгоод форумын үеэр нийт гурван тэрбум юанийн мөнгөн дүн бүхий хамтын ажиллагааны 25 гэрээг үзэглэж байгааг онцолсон юм.

Форумын хүрээнд Уул уурхайн хамтын ажиллагаа, тээвэр, логистикийн хамтын ажиллагаа, бизнесийн хамтын ажиллагааны салбар хуралдаанууд болон В2В уулзалтууд зохион байгуулагдав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан