Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалыг “ХЯТАДЫН ХЭВЛЭЛҮҮД“ онцолж байна

Эдгээр өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Тэгвэл тус улсын хэвлэлүүд тус айлчлалын талаар онцолж байгаа юм.

Тодруулбал БНХАУ-ын CGTN сайтад нийтлэгдсэн мэдээлэлд "Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-эрдэнэ нь Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цяны урилгаар ирсэн бөгөөд энэ долоо хоногт Барбадос, Шинэ Зеланд, Вьетнамын Ерөнхий сайд нар зэрэг дэлхийн бусад удирдагчдын хамт Тяньжин хотноо болох Зуны Давосын чуулга уулзалтад оролцох юм.  
Хятад, Монгол хоёр орон бат бэх харилцаатай. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д айлчилсан. Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийхдээ хоёулаа энх тайвнаар зэрэгцэн орших, эв нэгдэлтэй, хамтдаа ялалт байгуулах хамтын ирээдүйн төлөө хамтдаа зүтгэнэ гэдгээ тохирсон билээ." 

Тэгвэл энэ жил хоёр улс хаврын улиралд ширүүн элсэн шуургатай тулгарсан тул БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Хятад, Монголын байгаль орчны зохицуулалтыг талаар дахин ярилцана." хэмээжээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан