Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА

Үнэнч нохой эзнийхээ шарил дээр зургаан жил амьдарч байна
2005 оны зун аргентин эр Мигель Гузман өөрийнхөө хүү Дэмианд немц овчарка худалдан авч өгөөд Капитан гэж нэрлэжээ. Харамсалтай нь капитаныг худалдан авснаас хойш нэг жилийн дараа Мигель нас барсан байна. Оршуулгын дараа бэлэвсэн эмэгтэй хүүгийнхээ хамт гэртээ ирэхэд нохой нь алга байжээ
МоАХ

Анжелина Жолиг тагнуул гэж хардлаа
Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли НҮБ-ын Солё боловсрол, шинэжлэх ухааны байгууллагын элчийн хувьд Турк дэх дүрвэгсдийн хуаранд очсон юм. Тэр үүний өмнө Иордан болон Анкара дахь ийм хурангуудад байгаа сирийн дүрвэгсдийг эргэж очсоны нь төлөө Туркийн депутатууд түүнийг АНУ-ын тусгай албатай хамтран ажиллаж тагнуул хийж байна гэж хардаж байна.
МоАХ

Фашистуудад зориулсан хөшөө босгожээ
Дэлхийн хоёрдугаар дайны үед латвийн торгон цэргийн «Waffen SS» бүрэлдэхүүнд байлдаж явсан харгис цагдаагийнхны дурсгалд зориулсан хөшөө Латвийн Бауска хотод босгож нээсэн байна. Энэ бол мянга мянган энгийн номхон иргэний амийг хөнөөсөн фашистын булаан эзлэгчдэд зориулсан анхны хөшөө болж байна гэж оросын vesti.ru сайт бичжээ
МоАХ

Смартфоны шинэ үе ухаалаг нүдний шилийг ”Google” бүтээжээ
Смартфоны шинэ үе ирснийг “Google” зарлалаа. Гэхдээ шинэ үеийн смартфон нь мэдрэгчтэй гар утас төдий биш, нүдний шил хэлбэртэй байх ажээ. Уг нүдний шил видео дуудлага хийх, мессэж бичиж гэх мэт гар утасны бүхий л үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ хамгийн сонирхолтой нь үзэж харсан агшин бүрээ алдалгүй зураг болгон авах, дүрсийг нь бичих боломж олгож байгаа юм.
МоАХ

Шварценеггер, Сталлоне нарын тоглосон кино удахгүй гарна
“Lionsgate” студ Сильвестр Сталлоне, Арнольд Шварценеггер гэсэн хоёр супер одын хамтран тоглосон ээлжит кино дэлгэцнээ гаргах гэж байгааг мэдэгдлээ. “Булш” нэртэй энэ киног 2013 оны есдүгээр сарын 27-нд дэлгэцнээ гаргах юм. Киноны ерөнхий найруулагчаар Шведийн найруулагч Мкаэль Хофстрем ажиллах юм байна. Энэ найруулагч өмнө нь “1408” киног найруулж байжээ.
МоАХ

“Land Rover”-ын машиныг Хятадад үйлдвэрлэнэ
Британийн машин үйлдвэрлэгч “Jaguar Land Rover” компани Хятадад хоёр ч үйлдвэр барихаар болсон байна. Барилга барих эцсийн зөвшөөрлөө Хятадын Засгийн газраас хараахан аваагүй байгаа ч Шанхайн умард хэсэгт үйлдвэрийн аятайхан газар олсон гэдгээ компанийн удирдлага мэдэгджээ.
МоАХ






































