96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Фашистуудад зориулсан хөшөө босгожээ

Дэлхийн хоёрдугаар дайны үед латвийн торгон цэргийн «Waffen SS» бүрэлдэхүүнд байлдаж явсан харгис цагдаагийнхны дурсгалд зориулсан хөшөө Латвийн Бауска хотод босгож нээсэн байна. Энэ бол мянга мянган энгийн номхон иргэний амийг хөнөөсөн фашистын булаан эзлэгчдэд зориулсан анхны хөшөө болж байна гэж оросын vesti.ru сайт бичжээ. Хотын эрх баригчид, санаачлагчдын үгээр бол 1944 онд цагдаагийн батальон фашистуудтай хамтран латвийн газар нутаг дээр зөвлөлтийн эсрэг байлдаж байсан нь хөшөөн дээр бичсэнчлэн “Зөвлөлтийн хоёр дахь булаан эзлэлтээс Баускийг аврахын төлөө” тэмцэж байсан хэрэг болж байна. Хөшөөн дээр бас латвийн харгис цагдаагийн “Латви бол латвичуудын улс байх ёстой” гэсэн уриаг бичжээ. Энэ хачин хөшөө нээх ёслолд хотын депутатууд, улс төрийн «Visu Latvijai!» намын гишүүд оролцсон байна.
1942-1944 онд залхаан цээрлүүлэгчийн хоёр батальон Орос, Белорус, Украйны нутагт ард иргэдийг бөөнөөр нь хороох ажилд оролцож байсан юм. Латвийн цагдаагийн 23 дугаар батальон бол Днепропетровск болон Пыталова-Абрены районд эмэгтэйчүүд хүүхдийг бөөнөөр нь баривчилж бөөнөөр хорих лагерь болон хөдөлмөрт явуулахад их үүрэг гүйцэтгэж байсан юм байна.

Ц.Хас
0 Сэтгэгдэл