Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
Жолооч, явган зорчигчдын анхааралд!
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

БИД УУЛ УУРХАЙН КОМПАНИД ”ҮГҮЙ” ГЭЖ ХЭЛЭХ ЭРХТЭЙ
Уул уурхай эрчимтэй хөгжсөн сүүлийн хэдэн жилд хариуцлагатай уурхай, уул уурхайн ил тод байдал гэж их ярих боллоо. Гэвч уул уурхайн ил тод байдал гэж юу юм, энэ бизнесийг яаж ил тод байлгах юм гэдэг нь нэг л ойлгомжгүй. Нэг талаас уул уурхай бүхнийг сүйтгэж байна гэж хий л бачимдаж орилсон ард иргэд, нөгөө талаас энэ төсөл чинь та нарт ийм, тийм ашигтай шүү дээ.
Уул уурхай

Уурхай тойрсон зовлон
Дэлхийн улс орнууд Монголыг зэс, нүүрс, уран зэрэг ашигт малтмалаар нь төсөөлдөг болсон. Тийм ч учраас сүүлийн хоёр гурван жилд ашигт малтмал тэр дундаа коксжих нүүрсний экспорт огцом нэмэгдсэн билээ. Уул уурхайн ашиглалтын талбай өргөжин тэлэхийн хэрээр хүний эрх зөрчигдөж байна. Хүний эрхийн үндэсний комиссоос өчигдөр “Монгол Улс дахь уул уурхайн бизнес ба хүний эрх” сэдэвт олон улсын бага хурал хийлээ.
Уул уурхай

Ураны үнэ өсөх нь
ОХУ-ын эрх баригчид Нанна-Лугара нэртэй хөтөлбөрийг үргэлжлэхийг хүсэхгүй байна. Энэ хөтөлбөрийг хүрээнд АНУ нь задран унасан Зөвлөлтийн цөмийн зэвсгийн илүүдлийг устгаж байсан юм. Өөрөөр хэлбэл хэт хуучирсан цөмийн пуужингийн хошууг цахилгаан станцад ашиглах хэмжээнд хүртэл баяжмалыг нь бууруулан ашиглаж байв. Энэ хөтөлбөрийн хүрээнд цөмийн төдийгүй биологийн болон химийн зэвсгийг устгаж байсан юм.
Уул уурхай

“Хамгаалах, Хүндлэх, Сэргээх” хэмээх НҮБ-ын үндсэн зарчмыг хэрэгжүүлнэ гэв
“Монгол Улс дахь Уул уурхайн бизнес ба Хүний эрх” сэдэвт олон улсын хурал манай улсад зохиогдож буй. Энэ хурлаар уул уурхайгаас шалтгаалж хүний эрх хэрхэн зөрчигддөг, түүнийг хэрхэн зохицуулах, байгаль орчинд ямар хэмжээний хохирол учирч байгаа талаар мэргэжлийн хүмүүс санал бодлоо солилцсон юм.
Уул уурхай

ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭ ГУРВАН НАС ХҮРЛЭЭ. ХАРИН...
Эдүгээ хэрүүлийн алим тариад байгаа Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаад яг гурван жил боллоо. Энэ ордын хөрөнгө оруулалтын гэрээг Монголын Засгийн газар Канадын “Айвенхоу Майнз” компанитай 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулсан билээ.
Уул уурхай

БҮСЭЭ ЧАНГАЛЖ БУС СУЛЛАЖ АМЬДРАХ “ХӨДӨЛГҮҮР” НЬ УУЛ УУРХАЙ
Манай улсын нийт ашигт малтмалыг гадаадын эдийн засгийн шинжээчид 1.5 их наяд ам.долларын үнэд хүрнэ хэмээсэн байдаг. Өнөөдөр энэ их баялгийн үүцээ задалж хөрөнгө оруулагчид мөнгөө бариад манайхыг зорих болсон билээ. Үүнийг жилд орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын дүн тодорхой илтгэнэ.
Уул уурхай

МОНГОЛЫН БАЯЛАГТ АВСТРАЛИ АНХААРЧ ЭХЭЛЛЭЭ
Австралийн Гадаад хэргийн сайд Боб Карр Монгол Улсад айлчиллаа. Монгол бол байгалийн баялгаа эргэлтэд оруулах гэж жинхэнэ тэсрэлт болж байгаа болохоор өмнө нь Хятадтай ихэвчлэн худалдаа хийдэг байсан нь Австралийн анхаарлыг зүй ёсоор татаж байгаа юм. Австралийн уул уурхайн компаниуд, хуульчид, техникийн шинжээчид Монголын байгалийн баялгийг боловсруулахад оролцох гэсэн Австралийн Засгийн газрын эрмэлзэлтэй санал нэг байна.
Уул уурхай

ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ БУУРСААР
Дэлхийн эдийн засаг хямарсан хэвээр. Энэ мэдээ газрын тосны үнийг үргэлжлэн буурахад хүргэж байна. АНУ-ын нефтийн нөөц буурсан сургаар шууд өсч байдаг газрын тосны үнэ энэ удаад эсрэгээрээ үргэлжлүүлэн доошилж байгаа нь өнгөрсөн саруудад дэлхийн эдийн засаг ямар байдалд орсныг харуулж байгаа юм.
Уул уурхай
“Петро Чайна Дачин Тамсаг” компани ялагдаж нэг тэрбум 356 сая 622 мянга 460 төгрөгийг гаргуулах нь хэвээр үлдлээ
Улсын Дээд шүүх “Петро Чайна Дачин Тамсаг” компанид холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээлээ. Тус компанийг Дорнод аймгийн Матад сумын нутгаас газрын тос олборлохдоо байгаль орчныг ихээр сүйтгэж, нутгийн иргэдэд ихээхэн хохирол учруулсан хэмээн
Уул уурхай

БАЙГАЛИЙН БАЯЛГАА ТҮҮХИЙГЭЭР НЬ ЗӨӨВӨРЛӨХГҮЙГЭЭР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулган эхэлж байна. Та бид анхдугаар болон ээлжит бус чуулганаар сонгуулийн үр дүнг баталгаажуулж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Мөн Засгийн газрыг эмхлэн байгуулах, мөрийн хөтөлбөрийг нь батлах, төсвийн тодотгол хийх зэрэг улс орны тулгамдсан асуудлууд, шаардлагатай хуулиудыг хэлэлцэн баталсан билээ.
Уул уурхай

Зэсийн баяжмал “ажилдаа орж” нүүрс түр “амсхийв”
Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд 17 хувиар өссөн. Энэ онд ч уг хурдаа алдахгүй хэмээн таамаглаж байв. Эдийн засгийн ийм огцом өсөлт нь нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын үнэ дэлхийн зах зээл дээр өсч, манай экспорт нэмэгдсэнтэй холбоотой. Тэр дундаа нүүрс улсын төсвийн гол орлогыг тодорхойлогч болж зэсийн баяжмалыг ардаа орхисон билээ.
Уул уурхай

Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Эрдэнэт” үйлдвэрт ажиллав
Уул уурхайн сайд Д.Ганхуяг хөдөө орон нутагт хийх ажлын анхны томилолтоо Эрдэнэт хотоос эхэллээ. Уул уурхайн сайдын томилолтын багт УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй болон албаны бусад хүн багтсан байв.
Уул уурхай

АЗИ ТИВИЙН ЗЭСИЙН ХЭРЭГЛЭЭ БУУРАХГҮЙ
Сүүлийн жилүүдэд зэсийн дэлхийн хамгийн том хэрэглэгч БНХАУ, Энэтхэг болоод байгаа. Эдгээр улсын эдийн засаг сүүлийн нэг жилд түр зуурын уналтад орсон ч зэсийн хэрэглээ унахгүй. Учир нь, энэ хоёр улсад хэрэглэгдэж буй технологи нь материалын зарцуулалтынхаа хувьд Япон, Америк ба Баруун Европын орнуудаас хавьгүй өндөр.
Уул уурхай

Орос монголын өрсөлдөгч болох уу
Дэлхийн 20 орны уул уурхай, нүүрс үйлдвэрлэлийн 176 фирм, байгууллагын төлөөлөгч оролцсон олон улсын нүүрсний форум ОХУ-ын Кемеров мужийн нүүрсний том хот Кузбасст болж буй. Уурхайчид, уул уурхайн машин үйлдвэрлэгчид, цахилгаан эрчим хүчний салбарынхан, нүүрс олборлогч, боловсруулах салбарын томоохон компанийн төлөөлөгчид дөрөв хоногийн хугацаанд танилцаж, харилцан санал бодлоо солилцон энэ салбарын хөгжлийн төлөв, цаашдын зорилт, хамтын ажиллагааны талаар ярилцаж эхэллээ.
Уул уурхай

Бичил уурхайчдын 24 хувь нь орон нутгийн төсөвт татвар төлжээ
Сүүлийн жилүүдэд нинжа нарын тоо буурсан судалгаа бий. Тухайлбал, жилийн өмнө 60 гаруй мянган хүн гар аргаар ашигт малтмал олборлож байсан аж. Харин төрийн болон төрийн бус байгууллагуудын гаргасан судалгаанаас үзвэл, эдүгээ 30 гаруй мянган нинжа байгаа гэдэг. Нинжа нарын 90 орчим хувь буюу 54 орчим мянган хүн алт олборлодог мэдээлэл бий.
Уул уурхай

Уул уурхайгаас болж хүний эрх зөрчигдөж буй талаар хуралдана
Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Ази Номхон Далайн бүсийн чуулган, Швейцарийн Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Монгол Улс дахь уул уурхайн бизнес ба Хүний эрх” сэдэвт олон улсын хурлыг ирэх сарын 10-12-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо.
Уул уурхай


























