Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
ТАВАН ТОЛГОЙН ДЭД БҮТЦИЙГ ЭХЭЛЖ ХӨГЖҮҮЛНЭ
Энэ жил манай улс 30 сая тонн нүүрс экспортлох төлөв байсан ч амжихгүй болсон. Учир нь, зах зээлийнх нь үнэ унасан, дэд бүтэц, зам тээвэр гээд олон хүчин зүйлээс шалтгаалжээ. Нүүрсний экспортын хэвийн төлвөөс харахад ирэх гурав, дөрвөн жилд 50 сая тоннд хүрнэ гэдэг. Өнөөдөр манай нүүрсний ганц зах зээл, худалдан авагч нь Хятад. Манай улсын хамгийн их нүүрс экспортлогч нь Таван толгойн орд болох нь тодорхой. Өнөөдөр тус ордын Баруун Цанхийн хэсгийн стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах ажил үргэлжилж байгаа. Мөн нүүрсний үнэ унаснаар Таван толгой ордын Зүүн Цанхийн хэсгийн экспорт зогсонги байдалд орж, санхүүгийн бэрхшээлтэй тулгарч буйг “Эрдэнэс Таван толгой” компанийн удирдлагууд мэдэгдсэн билээ. Иймд Таван толгой ордын ашиглалт, түүний дэд бүтцийн асуудлаар санал дүгнэлт гаргах Засгийн газрын ажлын хэсэг байгуулагджээ. Уг ажлын хэсэг “Таван толгой ордын дэд бүтцийг ойрын хугацаанд хөгжүүлэх ёстой” гэсэн шийдвэр гаргасан байна. Таван толгой ордыг ашиглах төмөр замын дэд бүтцийг барьснаар худалдан авагчдын тоо нэмэгдэж, нүүрсээ дэлхийн зах зээлийн үнийн жишигт хүргэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Нөгөө талаар ордын зах зээлийн үнэлгээ нэмэгдэнэ гэсэн үг. Үүний нөлөөгөөр эдүгээ иргэн бүрийн эзэмшээд байгаа хувьцааны үнэ цэнэ, ногдох ашиг ч өснө.
Энэ жил манай улс 30 сая тонн нүүрс экспортлох төлөв байсан ч амжихгүй болсон. Учир нь, зах зээлийнх нь үнэ унасан, дэд бүтэц, зам тээвэр гээд олон хүчин зүйлээс шалтгаалжээ. Нүүрсний экспортын хэвийн төлвөөс харахад ирэх гурав, дөрвөн жилд 50 сая тоннд хүрнэ гэдэг. Өнөөдөр манай нүүрсний ганц зах зээл, худалдан авагч нь Хятад. Манай улсын хамгийн их нүүрс экспортлогч нь Таван толгойн орд болох нь тодорхой. Өнөөдөр тус ордын Баруун Цанхийн хэсгийн стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах ажил үргэлжилж байгаа. Мөн нүүрсний үнэ унаснаар Таван толгой ордын Зүүн Цанхийн хэсгийн экспорт зогсонги байдалд орж, санхүүгийн бэрхшээлтэй тулгарч буйг “Эрдэнэс Таван толгой” компанийн удирдлагууд мэдэгдсэн билээ. Иймд Таван толгой ордын ашиглалт, түүний дэд бүтцийн асуудлаар санал дүгнэлт гаргах Засгийн газрын ажлын хэсэг байгуулагджээ. Уг ажлын хэсэг “Таван толгой ордын дэд бүтцийг ойрын хугацаанд хөгжүүлэх ёстой” гэсэн шийдвэр гаргасан байна. Таван толгой ордыг ашиглах төмөр замын дэд бүтцийг барьснаар худалдан авагчдын тоо нэмэгдэж, нүүрсээ дэлхийн зах зээлийн үнийн жишигт хүргэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Нөгөө талаар ордын зах зээлийн үнэлгээ нэмэгдэнэ гэсэн үг. Үүний нөлөөгөөр эдүгээ иргэн бүрийн эзэмшээд байгаа хувьцааны үнэ цэнэ, ногдох ашиг ч өснө. Т.Жанцан
0 Сэтгэгдэл
























