Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
МОНГОЛ ОРНЫ НИЙТ НУТГИЙН 13.2 ХУВЬД НЬ ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗ БИЙ
Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар манай улсын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэх
болсон. Ингээд Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэдэн хувьд нь уул уурхайн ажил өрнөж байгааг сонирхоё. Эдүгээ нийт нутгийн 0.5 хувь нь ашиглалтын, 13.2 хувьд нь хайгуулын лицензтэй гэсэн судалгаа бий. Одоогийн байдлаар нүүрсний 54, төмрийн хүдрийн дөрөв, алтны 127, зэсийн таван лиценз байгаа аж. Өнөөдөр Баянгол, Төмөртэй, Төмөр толгой, Хуст уул, Таян нуур, Баргилтын төмрийн ордыг ашиглаж буй. Эдгээр ордоос өнгөрсөн онд 65 хувийн агуулгатай зургаан сая орчим тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон судалгаа бий. Энэ онд есөн сая тоннд хүрнэ гэсэн төлөвлөгөө гаргасан. Цаашдаа 2015 он гэхэд 13 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа аж. Энэ оны эхний арван сарын байдлаар алт олборлогчид Монголбанкинд 2.7 тонн алт тушаажээ. Мэргэжилтнүүд Тавт, Оюу толгой, Баян-Айраг зэрэг томоохон ордоо ашиглаад эхлэхээр ирэх жилээс алт, зэсийн олборлолт нэмэгдэнэ хэмээж буй.
болсон. Ингээд Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэдэн хувьд нь уул уурхайн ажил өрнөж байгааг сонирхоё. Эдүгээ нийт нутгийн 0.5 хувь нь ашиглалтын, 13.2 хувьд нь хайгуулын лицензтэй гэсэн судалгаа бий. Одоогийн байдлаар нүүрсний 54, төмрийн хүдрийн дөрөв, алтны 127, зэсийн таван лиценз байгаа аж. Өнөөдөр Баянгол, Төмөртэй, Төмөр толгой, Хуст уул, Таян нуур, Баргилтын төмрийн ордыг ашиглаж буй. Эдгээр ордоос өнгөрсөн онд 65 хувийн агуулгатай зургаан сая орчим тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон судалгаа бий. Энэ онд есөн сая тоннд хүрнэ гэсэн төлөвлөгөө гаргасан. Цаашдаа 2015 он гэхэд 13 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа аж. Энэ оны эхний арван сарын байдлаар алт олборлогчид Монголбанкинд 2.7 тонн алт тушаажээ. Мэргэжилтнүүд Тавт, Оюу толгой, Баян-Айраг зэрэг томоохон ордоо ашиглаад эхлэхээр ирэх жилээс алт, зэсийн олборлолт нэмэгдэнэ хэмээж буй. Т.Эрдмаа
0 Сэтгэгдэл
zochin
Ukhaj duusdagui yum baixdaa
2012.12.03
























