ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ
Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд
ӨНӨӨДӨР: Монгол бахархлын өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Өрхийн эмнэлгүүдийг “Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд” холбоно
Х.Нямбаатар: Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулна

Францын ЭСЯ, БСШУСЯ-ны хамтарсан санхүүжүүлттэй сургалтын тэтгэлэг зарлагдлаа
Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2019-2020 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна.
Боловсрол

92 дугаар цэцэрлэгийг засах гэрээнд гарын үсэг зурав
Сонгинохайрхан дүүргийн 92 дугаар цэцэрлэгийг Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр засах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Ёслолын арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нарын албаны хүмүүс оролцов.
Боловсрол

Монгол хэлбичгийн шалгалтын суудлын хуваарь гарчээ
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 02 сарын 02-ны өдрийн 37 дугаар тогтоолын дагуу 2014 оноос эхлэн эх хэлний шалгалтыг тогтмол зохион байгуулж ирсэн билээ. Энэ жилийн Монгол хэлбичгийн шалгалт энэ сарын 23-нд зохион байгуулагдах юм. Харин өнөөдрөөс эхлэн Монгол хэлбичгийн шалгалтын суудлын хуваариа энэ сарын 23-ныг хүртэл www.eec.mn сайтад нэвтэрч хэвлэж авах аж.
Боловсрол

СУРАГЧДЫН АМРАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6-НД ЭХЭЛНЭ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“ тушаалын дагуу Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-14-нийг хүртэл үргэлжилнэ. Харин хөдөө орон нутгийн сургуулиуд гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног амарна.
Боловсрол

Ё.Баатарбилэг: Энэ жил сурах бичиг хэвлэхэд нэг ч төгрөг улсаас төсөвлөөгүй
Улсын хэмжээнд ЕБС-ийн сурагчийн сурах бичгийн хүрэлцээ дутмаг байгаа юм. Мөн бага ангийн сурагчийн сургалтын нөхцөлийг эргэж харах ёстой талаар багш нар, эцэг эхчүүд ярих болсон билээ. Тэгвэл энэ талаар БСШУСЯ ямар бодлого барьж ажиллаж байгаа талаар сайд Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.
Боловсрол

Азийн хүүхдүүд 2020 наадмын бэлтгэл ажилтай танилцав
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 15 дугаар захирамжаар байгуулагдсан Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2020 онд зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын наадмын зохион байгуулах хороо болон холбогдох албаныхантай уулзлаа.
Боловсрол

Сурах бичгийн хүрэлцээг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломментай уулзлаа. Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Азийн хөгжлийн банкны тусламж дэмжлэгтэйгээр олон төсөл амжилттай хэрэгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд дараах гурван асуудлаар санал солилцлоо.
Боловсрол

"Музейн нээлттэй өдрүүд"-ээр 10-аас доош насныханд үйлчлэхгүй
Музейн нээлттэй өдрүүд зохион байгуулах тухай БСШУС-ын сайдын 2018 оны А/71 тушаалын дагуу өнгөрсөн оноос гуравдугаар сарын эхний долоон хоног олон нийтэд нээлттэй, Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн.
Боловсрол

Багшийн сургуулийн урлагийн тэнхим шинэ байранд хичээллэж эхэллээ
Монгол Улсын Боловсролын Их сургуулийн хичээлийн тавдугаар байр ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ. 2018 оны 7 дугаар сард шаваа тавьсан тус таван давхар барилга ашиглалтад орсноор хичээлийн 15 анги танхим, оюутанд үйлчлэх газар, цайны газар, биеийн тамирын заал бүхий 2750 гаруй м2 талбай нэмэгдэж байна.
Боловсрол

Ё.Баатарбилэг:"Бэртэгчин" ханддаг ААН-үүдийг худалдан авах ажиллагаанд оролцуулахгүй
Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг салбарын хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэж байгаа компанийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, холбогдох албаныхан болон гүйцэтгэгч компаниудын 200-аад төлөөлөл оролцлоо.
Боловсрол

МХБШ нь бүртгэлийн хураамжгүй
Монгол хэлбичигийн шалгалтын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар ирэх сарын 04-ний 18:00 цагт дуусна. 2019 онд ЕБС төгсөж байгаа шалгуулагчдын мэдээллийг “Боловсролын удирдлагын мэдээллийн сан”-гаас татан авч бүртгэлд хамруулах тул тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй юм байна.
Боловсрол

































