Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Ё.Баатарбилэг: Байгалийн түүхийн музейн одоо байгаа газар дээр музей барина

Монгол Улсын Засгийн газар Байгалийн түүхийн музейн томхон бүтээн байгуулалтыг Их тэнгэрийн аманд буюу хотын захад барихаар болсон. Энэ шийдвэр гарсан даруйд Байгалийн түүхийн музейн одоо байгаа газрыг хэн нэгэн эрх мэдэлтэн авах нь гэх хардлага олон нийтийн дунд гарч байна. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс энэ талаар тодрууллаа.

-Байгалийн түүхийн музейн одоо байгаа газрыг хэрхэн ашиглах юм бэ?

-2014-2015 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Байгалийн түүхийн музейн одоо байгаа газарт шинэ музей барих зураг төсөв хийсэн. Долоон давхар, орчин үеийн хийц загвартай байхаар зураг гарсан. Бидний барьж байгаа бодлого нь одоогийн суурин дээр дээрх зургийн дагуу музей баръя. Хаадын болон түүхийн олон сонирхолтой олдвор, үзмэрүүд байр савгүйгээс олон нийтэд дэлгэгдээгүй хадгалагдаж байна. Эдгээрийг хотын төвдөө барих шинэ музейдээ дэлгэе гэсэн байр суурьтайгаар Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу ажиллаж байна.  Тодруулбал, Байгалийн түүхийн музейн одоо байгаа газрыг музейн зориулалтаар ашиглана. Хэн нэгэн эрх мэдэлтэн авчих вий гэж эргэлзэж эмээх шаардлагагүй.

-Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барихаар болсон. Энэ ажил ямар шатанд явна вэ?

-Их тэнгэрийн аманд баригдах Байгалийн түүхийн музей нь нэлээд том бүтээн байгуулалт байх болно. Олон нийтэд үзүүлж чадахгүй байгаа Монгол нутгаас олдсон динозаврууд, АНУ-аас авчирсан Батаар, палеонтологи, геологийн сонирхолтой үзмэрийг үзүүлэх хэмжээний том бүтээн байгуулалт юм. Зураг төсөв нь хийгдэж, бэлэн болсон. Төсөв мөнгөний асуудлыг шийдвэрлэхээр гадаад дотоодын хөрөнгө оруулалт хөөцөлдөж байна.

1 Сэтгэгдэл
танай намыханаас ч эмээж л байна шүү. Том жижиггүй, эр эмгүй, хөгшин залуугүй дандаа худлаа шаана.
Хамгийн их уншсан