Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
БОЛОВСРОЛЫН САЛБАР 2030 ХҮРТЭЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БОЛНО

“Боловсролын салбарын судалгаа” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг боллоо. Уг судалгаа нь Монгол Улсын Боловсролын салбарыг хөгжүүлэх дөрөв дэх удаагийн мастер төлөвлөгөөг боловсруулах зорилтын хүрээнд хийгдсэн байна. Тодруулбал өмнөх гурван мастер төлөвлөгөөний хэрэгжилт, тэдгээрийн үр дүнг тодорхойлох, өнөөдөр тулгамдаж буй асуудлуудад шийдэл гаргахад чиглэсэн гэж зохион байгуулагчид хэллээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, энэхүү судалгааны дүнг зөвхөн мастер төлөвлөгөө боловсруулахад ашиглаад зогсохгүй Боловсролын салбарын багц хуульд шинэчлэл хийхэд, цаашлаад салбарын бодлого, төлөвлөлт, дүрэм, журмыг боловсруулахад мэдээллийн эх сурвалж болгон ашиглах боломжтойг онцлон тэмдэглэлээ.

Ирээдүйд ул суурьтай, тооцоо судалгаатай хандах нь салбарын бодлого, эрх зүйн зохицуулалт тогтвортой байхын үндэс болно гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байна. Мөн профессор Д.Бадарч дэлхий дахины сургалтын онол, хандлагад ямар өөрчлөлт гарч байгааг бид анзаарч тооцох ёстой. Тухайлбал, багш бол хичээл заадаг хүн биш сурах процессын дизайнер болчихлоо. Тэгэхээр хуучин төсөөллөөр ирээдүйг төлөвлөж болохгүй гэсэн юм.

Тогтвортой хөгжлийн зорилго болон 2030 он хүртэлх боловсролын “тэгш хамран сургах, тэгш боломж бүхий чанартай боловсрол, бүх нийтийн насан туршийн боловсролоор хангах” зорилт, үзэл санаанд нийцүүлэх ёстойг олон улсын байгууллагын төлөөлөл сануулж байна.

Дашрамд дурдахад 1990-ээд оны өөрчлөлт шинэчлэлтийн дараагаас буюу 1994 оноос хойш Монгол Улсын боловсролын салбар гурван удаа мастер төлөвлөгөө баталж, хэрэгжүүлжээ. Хамгийн сүүлд 2006-2015 оны мастер төлөвлөгөөг хэрэгжүүлснээс хойш өнөөдрийг хүртэл мастер төлөвлөгөөгүй явж байна. Тиймээс БСШУСЯ-ны хүсэлтээр Азийн хөгжлийн банкны техник туслалцааны төслийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Боловсролын салбарыг хөгжүүлэх дөрөвдүгээр Мастер төлөвлөгөөг боловсруулах ажлыг 2018 оны зургадугаар сараас эхлүүлсэн байна. Уг төлөвлөгөөг боловсруулж, батлуулснаар боловсролын салбар 2020-2030 он хүртэл хөгжих “замын зурагтай” болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан