“Их шүтээн Эзэн Чингис хаан" үзэсгэлэн энэ сарын 8-нд дэлгэгдэнэ
Ховд аймгийн Онцгой байдлын газарт шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэжээ
Хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд 278’290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах төлөв гарчээ
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ
ХХЕГ-ын хойд уулзвараас Монелийн уулзвар хүртэл авто замыг хааж засварлана
Ерөнхий сайд Г.Занданшатар болзошгүй үер усны аюулаас сэрэмжлэх, бэлэн байдлыг хангах үүрэг чиглэл өглөө
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 2.5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙВ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 128 МЯНГАН ТОНН 1/3 КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА

УБТЗ-ын Соёл урлаг, спортын төвийн “ДУУ БҮЖГИЙН ЧУУЛГА” ЛАЙВ ТОГЛОЛТ хийнэ
Нийгмийн хариуцлагын хүрээнд Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, урлагаар дамжуулан төмөр замчдынхаа урам зоригийг сэргээх, дархлааг нь дэмжих зорилгоор УБТЗ-ын Соёл урлаг, спортын төвийн “ДУУ БҮЖГИЙН ЧУУЛГА”-ын уран бүтээлчид урын сангаасаа сорчлон ард түмний сэтгэлд хоногшсон бүтээлүүдээр үнэгүй ЛАЙВ ТОГЛОЛТ зохион байгуулахаар болжээ.
Соёл урлаг

“Фантастик” продакшны уран бүтээлчид 8 сая төгрөг хандивлалаа
“Фантастик” продакшны уран бүтээлчид хандивын аянд нэгдэж, Улсын онцгой комисст 8 000 000 төгрөгийг өнөөдөр гардуулан өглөө. Тус продакшны уран бүтээлчид “Zura” шоу нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болгож, тус шоунд ялалт байгуулсан жүжигчин М.Баярбат шагналынхаа мөнгийг ийнхүү ард иргэдийнхээ аюулгүй байдлын манаанд зогсож байгаа нийт ажилтан, алба хаагчдад хандивлах шийдвэр гаргасан байна.
Соёл урлаг

Монголын Үндэсний музей 96 мянган ам.долларын санхүүжилт авахаар болжээ
БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогo зохицуулалтын газрын дарга Б.Сэргэлэн, Соёл урлагийн бодлого зохицуулалт, соёлын хөдлөх өвийн асуудал хариуцсан шинжээч Б.Даваацэрэн нар Монголын Үндэсний музейн үйл ажиллагаатай танилцаж, бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэм хэрэгжиж буй үед авч хэрэгжүүлж буй болон цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.
Соёл урлаг

Амьтны хүрээлэнгийн бар, арсланд вирус илэрчээ
ДМАЭМБ-ын /OIE/ бүртгэл, мэдээллийн санд /АНУ-ын Нью Йорк хотын /Bronx County, Bronx, New York/ амьтны хүрээлэнд 4-р сарын 3-нд таван бар, гурван арсланд хуурай ханиалгах, зарим нэг нь халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Арслан, баруудыг тусгаарлаж, дээж авахад барнаас SARS-CoV-2 / COVID-19 эерэг гарч батлагджээ.
Соёл урлаг

УДЭТ-ын хамт олон 15,000,000 төгрөг хандивлалаа
COVID-19 вирусийн халдвараас улс эх орон, ард иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, үе шаттай зохицуулалтуудыг хийн, өндөржүүлсэн бэлэн байдалд цаг наргүй ажиллаж байгаа энэ цагт УДЭТ-ын хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан түмэн олныхоо эрүүл энхийг сахиулах үйлсэд зориулан 1 өдрийн цалингаа хандивласны дээр Лев Толстойн “Анна Каренина” сонгодог жүжгийнхээ 1 удаагийн тоглолтын орлого болох нийт 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг хандивлалаа.
Соёл урлаг

Ховд нутгийн нэгэн иргэн "Гучин мянган хонь" шүлэг бичжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д эгзэгтэй эрсдэлтэй цаг үеэр айлчилж , халдварт өвчнийг эрсдэл багатай давахыг хүсч 30 мянган хонь бэлэглэсэн. Энэхүү үйл явдлаар бахархаж баярласан Өвөрмонгол найрагч н.Эрдэнэ “Андын сэтгэл” нэртэй шүлэг зохиож нийтэлсэн байсан билээ.
Соёл урлаг

ЧИНГИС ХААН МУЗЕЙН ЛОГО, БРЕНДБҮҮК БҮТЭЭХ УРАЛДААНД УРЬЖ БАЙНА
Чингис хаан музей нь Хүннү гүрнээс эхлээд Их Монгол улс, Монголын Эзэнт гүрэн, ХХ зууны Монгол хүртэлх хаад, язгууртны түүх, өв соёлыг дэлгэн харуулсан үзмэрийн 15 танхим бүхий олон улсын стандартад нийцсэн музей байх юм. Ийнхүү их эзэн Чингис хааны түүхэн музей байгуулагдаж байгаатай холбогдуулан “Чингис хаан музейн-лого болон брендбүүк бүтээх” уралдааныг нийт дизайнер, зураач, уран бүтээлчдийн дунд нээлттэй зарлаж байна.
Соёл урлаг

Үндэсний их баяр наадмын тоглолтын найруулагчийн сонгон шалгаруулалт зарлагдлаа
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн, Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн хүрээнд нийслэлийн иргэдэд зориулан зохион байгуулах “Улаанбаатарын Үдэш” шоу тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа.
Соёл урлаг

Хүүхдийн баярын тоглолтын найруулагчийн сонгон шалгаруулалт зарлагдлаа
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн, Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн иргэд, хүүхэд багачуудад зориулан зохион байгуулах “Монгол хүүхдүүд” сэдэвт тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа.
Соёл урлаг