Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Венецийн дүрслэх урлагийн олон улсын үзэсгэлэнд Ж.Мөнхцэцэгийн Гүнээс гүнд дэлгэгдлээ
image

Венецийн дүрслэх урлагийн олон улсын үзэсгэлэнд манай улс контемпорари уран бүтээлч Ж.Мөнхцэцэгийн "Гүнээс гүнд" үзэсгэлэнгээр оролцож байна. Түүний сүүлийн 15 жилийн туршид туурвисан уран бүтээлүүдийг дэлгэсэн уг үзэсгэлэнгийн нээлт өчигдөр Венец хотноо болов. Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Соёлын сайд Ч.Номин, Монгол Улсаас БНИУ-д суух Элчин сайд Ц.Нарантунгалаг тэргүүтэй, Монгол, олон улсын 100 гаруй зочид оролцлоо. Манай улс Венецийн дүрслэх урлагийн олон улсын үзэсгэлэнд 4 дэх удаагаа ийнхүү оролцож байна.

"Зүүдний охь" нэртэйгээр зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэнд 58 улсын 213 уран бүтээлж оролцож 1400 гаруй уран бүтээлээ олонд толилуулж ирэх 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй байх аж. Уран бүтээлч Ж.Мөнхцэцэг нь энэхүү үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдээрээ дамжуулан шаналал зовуурь, айдас түгшүүр, илаарьшихуй, дахин төрөхүйн талаарх бодол төсөөллөө хуваалцаж буй. Уг үзэсгэлэн бүхэлдээ хорвоо ертөнцийн жам ёс, нигүүлсэнгүй сэтгэл, илааршлын тухай өгүүлэх болно.

Венецийн дүрслэх урлагийн олон улсын үзэсгэлэн нь анх 1985 онд Венец хотын удирдагчдын санаачилгаар, эзэн хаан, хатны гэрлэлтийн 25 жилийн ойг тохиолдуулан зохиосон түүхтэй. Түүнээс хойш хоёр жил тутамд зохион байгуулагдсаар ирсэн ба дэлхийд нэр хүндээрээ тэргүүлдэг, дүрслэх урлагийн салбарын хамгийн том арга хэмжээ болон хувирсан байна. Энэхүү наадамд оролцогчид нь өөрийн улс, үндэстний соёл, сэтгэлгээний онцлогийг таниулж, улсаа сурталчлахын сацуу хүн төрөлхтөнд тулгарсан нийтлэг сорилт бэрхшээлийн талаарх хэлэлцүүлэгт урлагаар дамжин нэгдэж, дэлхийн дүрслэх урлагийн чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулах боломжтой байдгаараа онцлог юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан