Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Итали улстай соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллана
image

Бүгд Найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийж байгаа Соёлын сайд Ч.Номин тус улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны дэд сайд Манлио Ди Стефанотой хоёр талын албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, тэр дундаа соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож "Соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт 2022-2025 онд хамтран ажиллах Засгийн газар хоорондын хөтөлбөр”-т гарын үсэг зурав. Хоёр улс тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тусгай төлөвлөгөө боловсруулан ажиллахаар тохиролцов. 

Хөтөлбөр хэрэгжсэнээр хоёр улсын соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарын байгууллага хоорондын шууд хамтын ажиллагааг идэвхжүүлэх нөхцөл бүрдэж байгаа бөгөөд талууд хоёр орны түүх, соёлыг сурталчлан таниулах чиглэлээр харилцан үзэсгэлэн, урлагийн тоглолт, кино болон соёлын өдөрлөг хамтран зохион байгуулах, тэр дундаа сонгодог урлагийн уран бүтээлчид, багш, мэргэжилтнүүдийн солилцоо, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болно. 

Мөн соёлын өвийн хадгалалт хамгаалалт, археологи, музей дэглэлт, архитектур, байгалийн шинжлэх ухаан, угсаатан зүй болон антропологийн чиглэлийн хамтарсан сургалт, судалгаа хийх, сонгодог болон орчин үеийн ном, зохиолыг орчуулан хэвлүүлэх зэрэг асуудлаар тохиролцов.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан