УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Хайртыгаа шинжээрэй

Та Милл Гибсон шиг бүсгүйчүүдийн бодлыг уншдаг болохсон эсвэл хайртай бүсгүйнхээ зан араншинг эртхэн шиг мэдчих юмсан гэж хүсдэг үү. Үнэхээр хүч байгаа биз. Эрчүүд олон мянган жилийн турш эмэгтэйчүүдийг эдэлж хэрэглэж байгаа зүйлс болоод сонгож байгаа сонголтоор мэдчих юмсан гэж хичээж иржээ. Тэгвэл энэ удаад тэднийг уруулын будгаар шинжээд үзээрэй.
Хэрвээ та сайн ажигласан бол бүсгүйчүүдийн маань уруулын будаг өөр өөр хэлбэртэй байдаг. Тэгвэл тэрхүү уруулын будгийг хэлбэр хайртай бүсгүйн чинь, хамтрагч эмэгтэй чинь дотоод ертөнцийн толь болдог гэнэ.
Британийн эрдэмтдийн хийсэн энэхүү судалгааг хамтдаа сонирхоё.
1. Хэрвээ уруулын будаг нь шинэхэн мэт хэлбэрээ удаан хадгалдаг бол бүсгүй тань аливааг бодитоор хардаг, өөртөө итгэлтэй, тогтвортой зан араншинтай. Тэр юу хүсч байгаа болон юу түүнд шаардлагатай, юуг хийх ёстой вэ гэдгээ тун сайн мэддэг.
2. Хэрвээ уруулын будаг нь ямар ч үзүүр, шовх оройгүй мөлгөр байвал уйтгартай ч тууштай эмэгтэй юм. Тэр амжилтанд хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөдөг бас хийж буй ажилдаа зүрх сэтгэлээ зориулдаг. Түүнд дутагддаг хамгийн гол зүйл бол инээд хөөр, баяр баясгалан. Та мэдээж анзаарсан байх даа. Тэр алиа хошин байдал, наргиантай занд чинь тийм ч найрсагаар хандахгүй л дээ.
3. Ийм хачин хэлбэртэй уруулын будагтай эмэгтэйг та харсан уу. Хэрвээ харсан бол тэр маш тогтворгүй, холбирсон хачин араншинтай эмэгтэй юм. Тэр ямар ч асуудлыг сэтгэл хангалуун биш байдлаар хүлээж авдаг ч үүнийгээ өөртөө итгэлтэй байдал эрч хүчтэй мэт харагдах гаднах үзэмжээрээ нууж чаддаг. Ихэнх хүнтэй тэд нэг итгэлгүй байдлаар харилцдаг. Тэд маш романтиз байдал, гоё зүйлс, цагаан лимузинд дуртай гэнэ.
4. Хэрвээ таны уруулын будаг үзүүрлэсэн харандаа шиг болчихдог бол та ч жинхэнэ хувиа хичээгч юм даа. Үргэлж өөрийгөө өндөрт тавьж бусдын санал бодлыг чихнийхээ хажуугаар өнгөрүүлдэг зангаа одоохон татсан нь дээр байх. Тэгэхгүй бол та маш хурдан найз нөхөд, хамтрагчдаа өөрөөсөө түлхчихдэг юм байна.
5. Уруулынхаа будгийг хутгаар зүсчихсэн мэт тэв тэгшхэн болгочихдог бол маш гутранга үзэлтэн. Үргэлж өөрийгөө шоовдорлогдсон, нүд үзүүрлэгдсэн нэгэн гэж боддог. Хүмүүстэй найзалж нөхөрлөхөөс илүүтэйгээр холуур дөлж явахыг хичээдэг. Гэвч хэрвээ түүнд ойртож, нөхөрлөж чадвал таны ямар ч үед хамт байж чаддаг хүн. Гэхдээ үгэнд маш амархан гомддог гэдгийг бүү мартаарай.
6. Уруулын будгаа аль аль талаас нь буддаг, яг будгийн харандаа шиг харагдахаар болгочихсон эмэгтэйг та харсан уу. Энэ бол тэр бүр байдаггүй хэлбэр.Тэр бол өөрийн сэтгэлийг чагнаж амьдардаг хүн юм. Сэтгэлийн хөөрлөөр аливаад ханддаг маг амархан баярлаж бас гомддог. Ихэвчлэн хөгжилтэй бас үзэсгэлэнтэй, үргэлж хүмүүсийн анхаарлын төвд байдаг бүсгүй гэсэн үг.
7. Тэгш өнцөгт гурвалжин хэлбэр үүсгэсэн уруулын будагтай эмэгтэй маш уужим сэтгэлгээтэй нэгэн байдаг. Тэр ажил хэрэгч, хариуцлагатай, өөрийнхөө үзэл бодлыг бусдад амархан илэрхийлдэг, бусдын алдаа дутагдлыг шударгаар шүүмжилдэг. Гэхдээ тэр тийм ч нээлттэй байх дуртай биш гэнэ.
8. Конус хэлбэрийн будаг. Маш тайван, зөөлөн зантай бүсгүй. Тэр хүмүүстэй маш амархан учир зүйгээ олчихдог. Түүний хамгийн дутагдалтай зан бол бусдын амжилтанд атаархдаг.
utgagui yum

0 Сэтгэгдэл
2013.01.30