УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Ш.ЧИМЭДЦЭЕЭ: Ном бүтээх бол буян хийхтэй адил
“Энд цугалсан оюунлаг хүмүүсийн энерги нь хүртэл сайхан.
Тэр нь ч надад мэдрэгдэж байна. Эрдэм мэдлэгтэй хүмүүс цаанаа л сайхан” гэсэн үгээр Ардын жүжигчин, уртын дуучин Ш.Цимэдцэеэ “Тэнгэрийн цэцэрлэгээс” номынхоо нээлтээ эхлүүллээ. Номын нээлтэнд Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Ардын уран зохиолч П.Бадарч, гавьяат жүжигчин дуучин Т.Ариунаа зэрэг урлаг соёлын олон шилдэгүүд хүрэлцэн ирсэн юм.
“Тэнгэрийн цэцэрлэгээс” дуучин Ш.Чимэдцэеэ чухам юу түүснийг мэдэхийн тулд түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Шинэхэн номоо өлгийдөн авсанд тань баяр хүргэе. Энэ таны хэддэх ном бэ?
-Баярлалаа. “Тэнгэрийн цэцэрлэгээс” нэртэй ном маань миний гурав дахь ном. Өмнө гаргасан хоёр номоо ч гэсэн шинэчилэн хэвлэсэн.
Өнөөдөр тэгэхээр гурван номоо уншигчиддаа өргөн барьж байна даа. Сэтгэл сайхан байна.
-“Тэнгэрийн цэцэрлэгээс” чухам юуг түүж, уншигчиддаа өргөн барьж байна вэ?
-Шүлгийн ном л доо. Өмнө нь 1995 онд анхны “Жаахан шарга” нэртэй дарьганга, үзэмчин ардын урт богино дууны түүвэр номоо гаргаж байлаа.
Энэ ном дууны ноттой гарсан болохоор сонирхолтой болсон гэж бодогддог. Түүнээс ч өмнө яруу найрагч найз нөхөдтэйгээ нийлж шүлгийн түүвэр нийтлүүлж байсан шүү. Дараа нь “Дууны шуранхайд шүлэг төрнө” шүлгийн номоо бичсэн.
-Хүн энэ насандаа мод тарьж, ном бүтээж, хүүхэд төрүүлж байж их буян хийдэг гэдэг?
-Ном бол оюуны том хөрөнгө оруулалт гэж боддог. Ирээдүй хойчдоо үлдээх миний бэлэг юм даа. Буян үйлдэхийг их хичээдэг. Уржинан жил “Хязгааргүй чандаас 5” нэртэй тоглолт хийгээд, 30 сая төгрөг буяны байгууллагад хандивласан. Энэ удаагийн миний хийх буяны ажил бол номныхоо нээлтийн эхний өдрөөс олсон бүх орлогоо хоёр сар хүрээгүй ч хүнд өвчин туссан хоёр ихэрт зориулахаар шийдсэн. Энэ тухай зурагтаар гарч байхыг нь хараад ингэж шийдсэн хэрэг л дээ.
“Энд цугалсан оюунлаг хүмүүсийн энерги нь хүртэл сайхан. Тэр нь ч надад мэдрэгдэж байна. Эрдэм мэдлэгтэй хүмүүс цаанаа л сайхан” гэсэн үгээр Ардын жүжигчин, уртын дуучин Ш.Цимэдцэеэ “Тэнгэрийн цэцэрлэгээс” номынхоо нээлтээ эхлүүллээ. Номын нээлтэнд Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Ардын уран зохиолч П.Бадарч, гавьяат жүжигчин дуучин Т.Ариунаа зэрэг урлаг соёлын олон шилдэгүүд хүрэлцэн ирсэн юм.

0 Сэтгэгдэл