УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Сургууль, цэцэрлэгүүдийн захирлуудыг сонгон шалгаруулна
Боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулахаар болжээ. Энэ ажлыг хоёрдугаар сард багтаан зохион байгуулах үүргийг Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн Боловсролын газарт өгсөн байна. Гэхдээ бүх сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг солино гэсэн үг биш. Сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулах аж. Сургууль, цэцэрлэгийн захирлууд эрх мэдлийнхээ хүрээнд хамаатан саднаа ажилд авдаг. Үүнээс болж сургуулийн эд хөрөнгийг шамшигдуулж, сурагчдын сурлагын түвшинд нөлөөлдөг гэж хардагддаг. Сонгон шалгаруулаад авчихвал эцэг эхээс гаргадаг энэ төрлийн шүүмж багасах талтай.
Сонгон шалгаруулалтад боловсролын салбарт 5-аас доошгүй жил ажилласан, ЕБС-ийн болон, сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжилтэй мэргэжилтэн оролцох боломжтой. Мөн дипломын дээд болон бакалавраас дээш боловсролын зэрэгтэй байх ёстой юм байна. Сургууль, цэцэрлэгийн захирал болох хүсэлтэй иргэдийг сорилын шалгалт, баримт бичгийн шалгалт, ур чадварын шалгалт, ярилцлагын болон хөтөлбөрийн шалгалт гэсэн дөрвөн төрлөөр шалгаруулах юм байна. Сонгон шалгаруулахад улс төрийн хүчин, төрийн өндөр албан тушаалтан болон бусад албан тушаалтнаас нөлөө үзүүлэхийг хориглохыг журамд заасан байна гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
Боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулахаар болжээ. Энэ ажлыг хоёрдугаар сард багтаан зохион байгуулах үүргийг Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн Боловсролын газарт өгсөн байна. Гэхдээ бүх сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг солино гэсэн үг биш. Сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулах аж. Сургууль, цэцэрлэгийн захирлууд эрх мэдлийнхээ хүрээнд хамаатан саднаа ажилд авдаг. Үүнээс болж сургуулийн эд хөрөнгийг шамшигдуулж, сурагчдын сурлагын түвшинд нөлөөлдөг гэж хардагддаг. Сонгон шалгаруулаад авчихвал эцэг эхээс гаргадаг энэ төрлийн шүүмж багасах талтай.Сонгон шалгаруулалтад боловсролын салбарт 5-аас доошгүй жил ажилласан, ЕБС-ийн болон, сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжилтэй мэргэжилтэн оролцох боломжтой. Мөн дипломын дээд болон бакалавраас дээш боловсролын зэрэгтэй байх ёстой юм байна. Сургууль, цэцэрлэгийн захирал болох хүсэлтэй иргэдийг сорилын шалгалт, баримт бичгийн шалгалт, ур чадварын шалгалт, ярилцлагын болон хөтөлбөрийн шалгалт гэсэн дөрвөн төрлөөр шалгаруулах юм байна. Сонгон шалгаруулахад улс төрийн хүчин, төрийн өндөр албан тушаалтан болон бусад албан тушаалтнаас нөлөө үзүүлэхийг хориглохыг журамд заасан байна гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























