УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Зохиолч Х.Болор-Эрдэнийн уншигчдадаа барьж буй шинэ оны бэлэг
МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ шинэ оны босгон дээр уншигчдадаа онцгой бэлэг бэлджээ. Онцгой хэмээхийн учир нь түүний сураг алдарсан номнууд номын худалдаанд дахин гарч ирсэнтэй холбоотой. Зохиолч Х.Болор-Эрдэнэ өөрийн бичсэн бүх туужийг эмхэтгэсэн “Болор туужууд” нэртэй цоо шинэ номыг баринтаглажээ. Мөн уншигчдын дунд удтал эрэл сурал болсон “Би, бид хоёр” сэтгэлгээний өгүүллэгүүдийн түүврийн гурав дахь хэвлэлтийг дахин худалдаанд гаргасан байна. Түүнчлэн хэвлэгдсэн даруйдаа “Алтан-Өд” 2011 наадмын хүүхдэд зориулсан шилдэг бүтээлийн шагнал хүртэж, хүүхэд залуусын талархлыг хүлээсэн “Хишигт” дурсамжит тууж ч бас уншигчдын гар дээр дахин очиж байна. 2009 оны шилдэг бүтээлийн “Алтан-Өд” шагналт “Би, бид хоёр” түүвэртээ тэрээр “Нүцгэн шөнө”, “Зүрхэнд үйлдвэрлэв”, “Диваажингийн хоригдлууд” түүврүүдээ бүрэн эхээр нь багтаасан аж. “Үл таних эмэгтэй”, “Дурласан цас”, “Би эр хүнд хайртай”, “Охин минь битгий уйл”, “Ээждээ би хайртай”, “Хунгийн сүүлчийн дуу” зэрэг олон хит дууны зохиогч тэрээр өнгөрсөн жил “Нарны өнгө” уран сайхны киногоо дэлгэцэнд гаргаад амжсан юм. Хэвлэгдсэн даруйдаа хилийн чанад руу хүргэгдэж, эрэл сурал болдог эдгээр номнуудыг тэрээр уншигчдадаа шинэ оны бэлэг болгон задалж байгаа тухайгаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан бичжээ.
0 Сэтгэгдэл
























