УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Латиф” сангийнхан хүүхдүүдийг баярлуулна

Жилийнхээ ойтой золгож байгаа “Латиф” сангийнхан энэ сарын 25-нд нэрэмжит тоглолтоо Монгол хүүхдийн ордонд хийхээр ажилдаа оржээ. Энэ нэг жилийн хугацаанд сангаас Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын иргэн Д.Баяндэлгэр бүсгүйд тусалж “Хонгор нутгийн бүсгүй алхахыг хүсч байна” хандивын тоглолтыг өнгөрсөн намар хийсэн юм. Харин энэ удаад хайр халамж дутсан 200 хүүхдийг баярлуулахаар шийджээ. Ийнхүү хүмүүнлэгийн үйлсэд нэгдэх болсон “Байзада ба түүний нөхөд”-ийн тоглолт нь 20000 төгрөгийн такстай байх гэнэ. Тоглолтонд “Маршал”, “Маднесс”, “Fly”, “Гурван бүдүүн”, “ Синг” хамтлагууд болон Харшийн Баска, дуучин Гантулга, Хар сарнайн Маадай, Цэцэгийн Батболд, дуучин Байзада нар ая дуугаа өргөх юм байна. Энд сонирхуулахад “Маднесс”-ийнхэн шинэ бүрэлдэхүүнтэйгээ тоглох бөгөөд гоцлол дуучин Сайханаа оны өмнөхөн Францаас ирээд байгаа юм байна. Түүнчлэн Монголын нэрийг дэлхийд тавцанд гаргаж яваа циркийн шилдгүүд, “Хандгай”, “Мөрөөдлийн театр” болон Драмынхан оролцох ажээ.

0 Сэтгэгдэл