Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Томми Моттола: Мэрай Кэри миний хүчээр амжилтад хүрсэн
Sony Music компанийн экс захирал, дуучин Мэрай Кэригийн анхны нөхөр Томми Моттола дурсамж номоо бичжээ. Тэрээр “Sony Music”-ийг удирдсан 15 жилийн хугацаанд экс эхнэр Мэрай Кэри болон Бионсе, Женнифер Лопез, Шакира зэрэг алдартай дуучдыг  хэрхэн од болгосноо энэхүү номонд бичжээ. Энэ дундаас мэдээж хамгийн сонирхолтой нь Мэрай Кэригийн түүх байх нь дамжиггүй. Учир нь, Мэрай Кэриг анх олж харж, олны танил болгон, нэр алдарт хүргэсэн хүн нь Томми Моттола яах аргагүй мөн боловч түүнтэй хамт байсан үе дуучны хувьд тийм ч сайхан он жилүүд байгаагүй, таагүй дурсамжаар дүүрэн хэмээн Мэрай Кэри ярьдаг юм. Тэрээр Томми Моттолатай амьдарсан дөрвөн жил түүний хардалт, хяналт цагдалтаас болоод яг л там шиг байсан гэдэг. Харин энэ тухай Томми Моттола дурсамж номдоо өгүүлэхдээ “Би түүнийг хянаж байна уу гэвэл тийм ээ. Намайг уучлаарай. Гэхдээ үүний хүчээр л тэр амжилтанд хүрсэн юм. Тийм ч учраас өнөөдрийн энэ амжилтанд нь хүргэсэн надад талархаж явах учиртай” хэмээжээ. Гэвч М.Кэри түүнд талархах нь бүү хэл түүнд сэтгэл санаа, оюун бодлоороо хэрхэн гутаан доромжлуулж байснаа санах ч дургүй байдаг билээ.   Мэрай Кэри 1993 онд өөрөөсөө 20 насаар ах Моттолатай хагас сая ам.долларын өртөг бүхий тансаг хурим хийж байсан юм.



0 Сэтгэгдэл
delgerengui bh heregtei
jhon eum aa
tegeed tsash ni hha
Хамгийн их уншсан