УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Европт хөөмэйг таниулахаар “Дөрвөн бэрх” замдаа гарлаа
Хөөмэй, язгуур урлагийн “Дөрвөн бэрх” чуулга энэ сарын 10-наас Франц улсад аялан тоглолт хийхээр болжээ. Чуулгын бүрэлдэхүүнд Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөөмэйч Д.Цэрэндаваа, МУГЖ Н.Сэнгэдорж, СУИС-ийн багш Б.Одсүрэн, Н.Ганзориг нар багтдаг юм. Аялан тоглолтоороо хөөмэй, уртын болон богино дууг европын иргэдэд сурталчилна. Ингэхдээ морин хуур, товшуур, цуур хөгжимтэй хослуулан тоглох аж. Түүнчлэн “Хөөмийн эзэд” хэмээх баримтат киног толилуулж, сонирхсон хүмүүст хөөмэй зааж өгөхөөр замдаа гарчээ.
Тус чуулгыг угсаатны хөгжим судлаач, францын иргэн Жоанни Кюртедын санаачилгаар байгуулж байжээ. Тиймээс тоглолт хийх орноороо францыг сонгосон бөгөөд Рэннэс, Парис, Лион, Лилль, Лэ Манс хотоор тоглоно. Уран бүтээлчид ирэх сард эх нутагтаа эргэн ирэх юм.
Тус чуулгыг угсаатны хөгжим судлаач, францын иргэн Жоанни Кюртедын санаачилгаар байгуулж байжээ. Тиймээс тоглолт хийх орноороо францыг сонгосон бөгөөд Рэннэс, Парис, Лион, Лилль, Лэ Манс хотоор тоглоно. Уран бүтээлчид ирэх сард эх нутагтаа эргэн ирэх юм.
0 Сэтгэгдэл
























