УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Дэлхийн тоглоомын хамгийн том төв Солонгост босох нь
Өмнөд Солонгосын засаг захиргаа дэлхийн тоглоомын бизнесийн хамгийн төв байгуулж америкийн Лас-Вегас болон хятадын Макаотой өрсөлдөхөөр шийдэж үүндээ 290 тэрбум доллар буюу 317 тэрбум вон зарцуулахаар шийдвэрлэжээ. Одоохондоо “Найм дахь хот” гэж нэрлээд байгаа нь 8 нь солонгосчуудын хувьд амжилт авчирдаг бэлгэдэл тоотой холбоотой гэнэ. Энэ хот хятадын жуулчдыг татах гол газар болно гэж төсөл зохиогчид үзэж байгаа юм байна. Төлөвлөгөөгөөр бол хуучин загасчны суурин байсан Йогю-Муи арал дээрх 80 хавтгай дөрвөлжин км нутагтай энэ хотыг 2030 он гэхэд барьж дуусгах гэнэ. Энэ нь Макаогийн өнөөгийн талбайгаас гурав дахин их гэсэн үг юм. Ийм тоглоомын төв байгуулснаар нийтдээ 930 мянган ажлын шинэ байр бий болно. Энэ төслийг манай гаригийн люкс зочид буудлын оператор Kempinski AG, өмнөд солонгосын агаарын тээврийн Korean Air Lines Co., барилгын Daewoo Engineering & Construction Co санхүүжүүлэхээр саналаа өгчээ.
Энэ “хот”-д зочид буудал, казино, концертын талбай, худалдааны төв, амралт, хөлөг онгоц түрээсийн газар, тэр бүү хэл “Формула-1”-ийн зам хүртэл байх юм байна. Компанийн мэдэгдэлд “Найм дахь хот нь тоглоомын бизнесийн том төв Лас-Вегасыг санхүү худалдааны том төв Макао, Гонконг, Сингапуриай холбох гүүро болно” гэжээ. Үнэхээр ч “НАйм дахь хот”-д жил бүр 130 сая хүн ирэхээр тооцоолж байгаа юм байна.
Өмнөд Солонгосын засаг захиргаа дэлхийн тоглоомын бизнесийн хамгийн төв байгуулж америкийн Лас-Вегас болон хятадын Макаотой өрсөлдөхөөр шийдэж үүндээ 290 тэрбум доллар буюу 317 тэрбум вон зарцуулахаар шийдвэрлэжээ. Одоохондоо “Найм дахь хот” гэж нэрлээд байгаа нь 8 нь солонгосчуудын хувьд амжилт авчирдаг бэлгэдэл тоотой холбоотой гэнэ. Энэ хот хятадын жуулчдыг татах гол газар болно гэж төсөл зохиогчид үзэж байгаа юм байна. Төлөвлөгөөгөөр бол хуучин загасчны суурин байсан Йогю-Муи арал дээрх 80 хавтгай дөрвөлжин км нутагтай энэ хотыг 2030 он гэхэд барьж дуусгах гэнэ. Энэ нь Макаогийн өнөөгийн талбайгаас гурав дахин их гэсэн үг юм. Ийм тоглоомын төв байгуулснаар нийтдээ 930 мянган ажлын шинэ байр бий болно. Энэ төслийг манай гаригийн люкс зочид буудлын оператор Kempinski AG, өмнөд солонгосын агаарын тээврийн Korean Air Lines Co., барилгын Daewoo Engineering & Construction Co санхүүжүүлэхээр саналаа өгчээ. Энэ “хот”-д зочид буудал, казино, концертын талбай, худалдааны төв, амралт, хөлөг онгоц түрээсийн газар, тэр бүү хэл “Формула-1”-ийн зам хүртэл байх юм байна. Компанийн мэдэгдэлд “Найм дахь хот нь тоглоомын бизнесийн том төв Лас-Вегасыг санхүү худалдааны том төв Макао, Гонконг, Сингапуриай холбох гүүро болно” гэжээ. Үнэхээр ч “НАйм дахь хот”-д жил бүр 130 сая хүн ирэхээр тооцоолж байгаа юм байна.
Ц.ХАС
0 Сэтгэгдэл
zochin
290 terbum dollar chini 298.5 ihnayad vontoi tentsmeer yum, getel 317 terbum gsn bh yum
2013.01.05
























