УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Жерар Депардье Паристай салах ёс үйлдэн дэлгүүр хэсч явна
Баячуудад ногдуулсан өндөр татвараас зугтааж Белгийн харьяалалд орох гэж байгаа гэж байсан францын нэрт жүжигчин Жерар Депардье харин Оросын иргэн болж Ерөнхийлөгч Путин түүнд иргэншил олголоо. Гэхдээ яг одоо нэрт жүжигчин Францдаа байгаа юм байна. Папарациуд түүнийг мөрдөж, баярын үеэр хаана яваа, аль дэлгүүрээр орж байгаа зэргийг нь алдахгүй байна. Тэрээр Парисын зургадугаар тойрог дахь хоёр ч дэлгүүрээр ороод гарсныг хэвлэлийнхэн “салах ёсны шоппинг” гэж нэрлэсэн байна. “Сезар”, “Алтан бөмбөрцөг” шагналын эзэн жүжигчин маань Белгийн Нешен хотноо байшин худалдаж авсан ч очоогүй гэнэ. Харин Нешенийхэн түүнийг тун их хүлээж байгаа бололтой. Хотын дарга Даниэль Сенесель шинэ жилийн баярын мэндчилгээндээ түүний нэрийг хэрэг болгон дурдсан байна.
Францын шинэ ерөнхийлөгч Франсуа Олланд баячуудад 75 хувийн татвар оногдуулсныг эсэргүүцэж иргэний харьяаллаасаа татгалзсан тэрээр Ерөнхий сайд Жан-Марк Эйрод илгээсэн ил захидалдаа “Би танд иргэнийхээ үнэмлэх, нийгмийн даатгалын дугаараа илгээлээ. Нэгэнт л цаашид үүнийг ашиглахгүйгээс хойш. Үүнээс хойш та бидэнд нэг эх орон гэж байхгүй болж байна. Миний эцгийн хэлснээр би жинхэнэ европын, дэлхийн иргэн” гэсэн байна.
Ерөнхийлөгч Франсуа Олланд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр нэг сая еврогоос дээш орлоготой иргэдэд 75 хувийн татвар оногдуулах санал дэвшүүлсэн нь өндөр орлогтой иргэдийн дургүйцлийг төрүүлж олон хүн Белги, Их британийн иргэншил хүсээд байгаа юм. LYMH корпорацийн эзэн, францын хамгийн баян Бернар Арно есдүгээр сард Белгийн иргэн болсон бол нэр хөгжимчин Жан-Мишель Жарр Английн иргэн болоод байгаа бол Белгид ийм өргөдөл 500 гаруй ирээд байгаа гэнэ.
Баячуудад ногдуулсан өндөр татвараас зугтааж Белгийн харьяалалд орох гэж байгаа гэж байсан францын нэрт жүжигчин Жерар Депардье харин Оросын иргэн болж Ерөнхийлөгч Путин түүнд иргэншил олголоо. Гэхдээ яг одоо нэрт жүжигчин Францдаа байгаа юм байна. Папарациуд түүнийг мөрдөж, баярын үеэр хаана яваа, аль дэлгүүрээр орж байгаа зэргийг нь алдахгүй байна. Тэрээр Парисын зургадугаар тойрог дахь хоёр ч дэлгүүрээр ороод гарсныг хэвлэлийнхэн “салах ёсны шоппинг” гэж нэрлэсэн байна. “Сезар”, “Алтан бөмбөрцөг” шагналын эзэн жүжигчин маань Белгийн Нешен хотноо байшин худалдаж авсан ч очоогүй гэнэ. Харин Нешенийхэн түүнийг тун их хүлээж байгаа бололтой. Хотын дарга Даниэль Сенесель шинэ жилийн баярын мэндчилгээндээ түүний нэрийг хэрэг болгон дурдсан байна. Францын шинэ ерөнхийлөгч Франсуа Олланд баячуудад 75 хувийн татвар оногдуулсныг эсэргүүцэж иргэний харьяаллаасаа татгалзсан тэрээр Ерөнхий сайд Жан-Марк Эйрод илгээсэн ил захидалдаа “Би танд иргэнийхээ үнэмлэх, нийгмийн даатгалын дугаараа илгээлээ. Нэгэнт л цаашид үүнийг ашиглахгүйгээс хойш. Үүнээс хойш та бидэнд нэг эх орон гэж байхгүй болж байна. Миний эцгийн хэлснээр би жинхэнэ европын, дэлхийн иргэн” гэсэн байна.
Ерөнхийлөгч Франсуа Олланд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр нэг сая еврогоос дээш орлоготой иргэдэд 75 хувийн татвар оногдуулах санал дэвшүүлсэн нь өндөр орлогтой иргэдийн дургүйцлийг төрүүлж олон хүн Белги, Их британийн иргэншил хүсээд байгаа юм. LYMH корпорацийн эзэн, францын хамгийн баян Бернар Арно есдүгээр сард Белгийн иргэн болсон бол нэр хөгжимчин Жан-Мишель Жарр Английн иргэн болоод байгаа бол Белгид ийм өргөдөл 500 гаруй ирээд байгаа гэнэ.
0 Сэтгэгдэл
























