УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Ү.Одбаярын “Азгүй өдөр” бүтээл National Geographic-ийн шилдэг зургаар шалгарлаа
National Geographic сэтгүүлээс зарласан “Хотжилт ба хүмүүс” сэдэвт гэрэл зургийн уралдаанд Ардчилал сонины гэрэл зурагчин Ү.Одбаяр “Азгүй өдөр” бүтээлээрээ түрүүлжээ. Энэхүү уралдаанд 56 гэрэл зурагчны 200-аад бүтээл ирснээс гэрэл зурагчин Ү.Одбаяр цорын ганц ялагчаар шалгарлаа хэмээн тус сэтгүүлийн цахим хуудсанд нийтэлжээ. Мөн энэ уралдаанд гэрэл зурагчин В.Баттулга “Бид хаана амьдарч байна вэ”, Б.Рэнцэндорж “Нарантуул цуврал-15”, “Монгол Улсын нийслэл Улаанбаатар” бүтээлээрээ тусгай байр эзэлсэн байна.
Уг гэрэл зургийн уралдааныг National Geographic-ийн гэрэл зурагчин Марк Тиссэн, АНУ-ийн National Geographic сэтгүүлийн гэрэл зургийн ахлах редактор Элизабет Крист нарын бүрэлдэхүүнтэй олон улсын шүүгчдийн баг танилцаж ялагчыг тодруулсан байна.
Тэд Ү.Одбаярын “Азгүй өдөр” бүтээлийг ингэж дүгнэжээ.
Марк Тиссэн: “Энэ бүтээлээр хуучин ертөнц, шинэ ертөнцтэй учирч буй тэр мэдрэмж надад их таалагдаж байна. Гэрэл зургийг бүрэнхийд авсан нь зургийг амжилттай болгохын сацуу бүтээлийг хараад төрөх тэр сэтгэгдэлийг улам гүнзгий болгож байна. Зохиомж нь голлоогүй, харин тамхины утаа машины утааны үргэлжлэл мэт мэдрэмжийг төрүүлнэ. Энэ зургийг хараад та хүйтнийг мэдэрч чадна”.
Элизабет Крист: “Орчныг илэрхийлж чадсан нь, морин тэрэг дээр суугаад хамт зорчиж буй мэт мэдрэмжийг төрүүлж чадаж байгаа нь надад таалагдаж байна. Гэрлийг маш сайн мэдэрч авто замын текстурыг хүртэл харуулжээ” хэмээсэн байв.
National Geographic сэтгүүлээс 2013 оны гэрэл зургийн уралдааныг зарлаж байгаагаа цахим хуудсандаа нийтлэжээ. Чингэхдээ “2013 оны уралдаан нь сэдвийн хувьд баяжигдаж хүн, нийгэм, соёл, ан амьтан, байгаль зэрэг сэдвүүдийг тусгасан бүтээлч, түүх өгүүлсэн, үнэн бодитой зарим тохиолдолд асуудал хөндсөн бүтээлүүдийг хүлээн авахаар болсон. Уралдааны дүрэм хийгээд тодорхой танилцуулга 1-р сарын сүүлээр www.nationalgeographic.mn сайтдээр нийтлэгдэх болно”хэмээжээ.
bayr hurgie. ajild n amjilt husie
Yagaad azgui odor?
odbayar chi shuu. mundag yum aa.
mundag zuragchin bna amjilt
үнэхээр шилдэг зураг бна
National Geographic сэтгүүлээс зарласан “Хотжилт ба хүмүүс” сэдэвт гэрэл зургийн уралдаанд Ардчилал сонины гэрэл зурагчин Ү.Одбаяр “Азгүй өдөр” бүтээлээрээ түрүүлжээ. Энэхүү уралдаанд 56 гэрэл зурагчны 200-аад бүтээл ирснээс гэрэл зурагчин Ү.Одбаяр цорын ганц ялагчаар шалгарлаа хэмээн тус сэтгүүлийн цахим хуудсанд нийтэлжээ. Мөн энэ уралдаанд гэрэл зурагчин В.Баттулга “Бид хаана амьдарч байна вэ”, Б.Рэнцэндорж “Нарантуул цуврал-15”, “Монгол Улсын нийслэл Улаанбаатар” бүтээлээрээ тусгай байр эзэлсэн байна. Уг гэрэл зургийн уралдааныг National Geographic-ийн гэрэл зурагчин Марк Тиссэн, АНУ-ийн National Geographic сэтгүүлийн гэрэл зургийн ахлах редактор Элизабет Крист нарын бүрэлдэхүүнтэй олон улсын шүүгчдийн баг танилцаж ялагчыг тодруулсан байна.
Тэд Ү.Одбаярын “Азгүй өдөр” бүтээлийг ингэж дүгнэжээ.
Марк Тиссэн: “Энэ бүтээлээр хуучин ертөнц, шинэ ертөнцтэй учирч буй тэр мэдрэмж надад их таалагдаж байна. Гэрэл зургийг бүрэнхийд авсан нь зургийг амжилттай болгохын сацуу бүтээлийг хараад төрөх тэр сэтгэгдэлийг улам гүнзгий болгож байна. Зохиомж нь голлоогүй, харин тамхины утаа машины утааны үргэлжлэл мэт мэдрэмжийг төрүүлнэ. Энэ зургийг хараад та хүйтнийг мэдэрч чадна”.
Элизабет Крист: “Орчныг илэрхийлж чадсан нь, морин тэрэг дээр суугаад хамт зорчиж буй мэт мэдрэмжийг төрүүлж чадаж байгаа нь надад таалагдаж байна. Гэрлийг маш сайн мэдэрч авто замын текстурыг хүртэл харуулжээ” хэмээсэн байв.
National Geographic сэтгүүлээс 2013 оны гэрэл зургийн уралдааныг зарлаж байгаагаа цахим хуудсандаа нийтлэжээ. Чингэхдээ “2013 оны уралдаан нь сэдвийн хувьд баяжигдаж хүн, нийгэм, соёл, ан амьтан, байгаль зэрэг сэдвүүдийг тусгасан бүтээлч, түүх өгүүлсэн, үнэн бодитой зарим тохиолдолд асуудал хөндсөн бүтээлүүдийг хүлээн авахаар болсон. Уралдааны дүрэм хийгээд тодорхой танилцуулга 1-р сарын сүүлээр www.nationalgeographic.mn сайтдээр нийтлэгдэх болно”хэмээжээ.
0 Сэтгэгдэл
2013.02.14
2013.01.05
2013.01.05
2013.01.03
2013.01.02
























