УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
2013 онд юу цуглуулах вэ

Дэлхийн өнцөг булан бүрт болж буй дуудлага худалдаанаас хийсэн ажиглалтаар 2013 онд цуглуулагчид юуг илүү сонирхож худалдаж авах вэ гэсэн асуултын хариултыг ийн олжээ.
Ларк Мейсон бол iGavel Auctions дуудлага худалдааг үндэслэгч. Тэрээр эртний хуучны үнэт урлагийн зүйлсийн худалдаачин. Түүний үзэж буйгаар 2013 онд хүмүүс хуучний уран нарийн хийцтэй цагийг илүүтэйгээр цуглуулах гэнэ. Мөн цуглуулагчдын анхаарлыг хамгийн ихээр татах өөр нэг зүйл бол үнэтэй бас удаан хадгалсан дарснууд. Дарс цагнаас ч үнэд хүрч магадгүй хэмээн тэрээр үзэж байгаа юм байна. “Хүмүүс идэж буй ууж буй бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн хугацааг заавал үздэг. Учир нь бид сайн бүтээгдэхүүнд л дуртай байдаг. Тэгэхээр дарсны ках зээл сэргэнэ гэдэгт би хувьдаа итгэлтэй байна” хэмээн Мейсон ярьжээ.
Анхаарлын төвд байх өөр нэг зүйл бол орчин үеийн урлагийн бүтээлүүд. Мейсон чинээлэг цуглуулагчдад Грекийн хямрал, Европын тогтворгүй байдаг огт нөлөөлөхгүй гэж үзэж буйгаа ч нуусангүй. Шинэ онд өөр нэг үнэт зүйл бол хуучны мебель эдлэлүүд байх нь. Мебель эдлэл эргэн мода болж, сайн хадгалагдсан хуучны эдлэлүүдэд ямар ч айлд тавих газар олдоно гэдгийг Мейсон баталж байгаа юм.
Шинжээчийн онцолж байгаа өөр нэг зүйл бол хуучны гар буу. Хоёр зууны өмнөх хуучны буунууд цуглуулагчдын хувьд үнэт өв болох нь. предметов
1,9 сая ам.доллараар үнэлэгдсэн дарс
Австралийн дарсны алдарт Penfolds брэнд “The Penfolds Collection” нэртэй дарсны цуглуулгаа 1,9 сая ам.доллараар үнэлжээ. Үүнийг Лодндогийн Hedonism Wines нэртэй дарсны дэлгүүрээс л худалдаж авч болох нь. 60 жилийн өмнө дарсан энэхүү дарс нь шил бүр дээрээ “Penfolds”-ийн ерөнхий технологичийн гарын үсэг, сертификаттай байгаа.

Энэ цуглуулга бол дарс цуглуулагчдын хувьд жинхэнэ ховор эрдэнэ. Хэрвээ энэхүү цуглуулгын авах бэл хүрэхгүй байгаа бол Penfolds-ийн өөр алдартай дарсыг 81 мянга 106 ам.доллараар худалдаж авч болох нь. Харин Penfolds үнэт цуглуулгын худалдаж авагсдад Австралийн Аделаида хотод орших тус компанийн төв офисс болон дарсны үйлдвэртэй танилцах урилга илгээх гэнэ.

0 Сэтгэгдэл