УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Gangnam Style” нэг тэрбумын босго давлаа
Энэ жилийн урлаг соёлын хамгийн дуулиантай явдлуудын нэг бол яах аргагүй К-поп-ын төлөөлөл болсон “Gangnam Style” дуу дэлхий нийтийг байлдан дагуулсан явдал байлаа. Ердөө өнгөрсөн долдугаар сард Youtube-д тавигдсан энэ дууны видео клипийг өдгөө нэг тэрбум гаруй удаа үзэж, рекорд тогтоогоод байна. Холливудын оддоос эхлээд Британийн арми, Тайландын тэнгисийн цэрэг, Филиппиний шоронгийн хоригдлуудын дунд хүртэл хит болж, алдарт морины бүжгийг нь хүн бүр дагаж дуурайж байгаа нь “Ганнам Стайл” дэлхийн өнцөг булан бүрт хэр хүчтэй тархаж буйг бэлхнээ харуулж байгаа юм.
“Google” тооцооллоор бол өдөрт 7-10 сая удаа энэхүү дууны клипийг үзэж байгаа гэсэн статистик гарчээ. Үзэгчид зөвхөн Ганнам Стайлыг үзэж сонирхоод барахгүй өөр өөрсдийн Ганнам Стайлаа бүтээн, интернэтээр цацаж байгаа нь энэ дууны амжилтыг улам бататгаж байна хэмээн энэ салбарын мэргэжилтнүүд хэлж байна.
Youtube-ийн рекордыг эвдсэнээс гадна хамгийн олон “Like” цуглуулсан клип гэдгээрээ Гиннесийн дээд амжилт тогтоогоод байгаа энэ дуу уран бүтээлчээ аль хэдийнэ ам.долларын саятан болгочихоод байгаа юм. Дуучин PSY зөвхөн энэ дуугаараа 7,6 сая ам.долларын ашиг олсон гэх бөгөөд саяхан Америкийн одод амьдардаг Беверли Хиллс орчимд 1,2 сая ам.доллараар байр худалдан авсан юм.
OPPA FUUUCK YOURSELF..anh garj bhdaa l sonschihoor bsn
n
uneheer tasarhai . . aztai odtoi zaluu yumdaa. anhnaasaa style n taalagddag baisiimaa daanch ...
Энэ жилийн урлаг соёлын хамгийн дуулиантай явдлуудын нэг бол яах аргагүй К-поп-ын төлөөлөл болсон “Gangnam Style” дуу дэлхий нийтийг байлдан дагуулсан явдал байлаа. Ердөө өнгөрсөн долдугаар сард Youtube-д тавигдсан энэ дууны видео клипийг өдгөө нэг тэрбум гаруй удаа үзэж, рекорд тогтоогоод байна. Холливудын оддоос эхлээд Британийн арми, Тайландын тэнгисийн цэрэг, Филиппиний шоронгийн хоригдлуудын дунд хүртэл хит болж, алдарт морины бүжгийг нь хүн бүр дагаж дуурайж байгаа нь “Ганнам Стайл” дэлхийн өнцөг булан бүрт хэр хүчтэй тархаж буйг бэлхнээ харуулж байгаа юм.
“Google” тооцооллоор бол өдөрт 7-10 сая удаа энэхүү дууны клипийг үзэж байгаа гэсэн статистик гарчээ. Үзэгчид зөвхөн Ганнам Стайлыг үзэж сонирхоод барахгүй өөр өөрсдийн Ганнам Стайлаа бүтээн, интернэтээр цацаж байгаа нь энэ дууны амжилтыг улам бататгаж байна хэмээн энэ салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Youtube-ийн рекордыг эвдсэнээс гадна хамгийн олон “Like” цуглуулсан клип гэдгээрээ Гиннесийн дээд амжилт тогтоогоод байгаа энэ дуу уран бүтээлчээ аль хэдийнэ ам.долларын саятан болгочихоод байгаа юм. Дуучин PSY зөвхөн энэ дуугаараа 7,6 сая ам.долларын ашиг олсон гэх бөгөөд саяхан Америкийн одод амьдардаг Беверли Хиллс орчимд 1,2 сая ам.доллараар байр худалдан авсан юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2012.12.23
2012.12.23
2012.12.22
























