УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
НАЙРАЛ ДУУГААР ХҮҮХДИЙН АВЬЯАСЫГ НЭЭНЭ
Улс орон даяар хүүхдийн авьяасыг нээж хөгжүүлэх “Авьяас” хөтөлбөр хэрэгжиж байгаа. “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийг найрал дуугаар авьяасыг нээж хөгжүүлэхээр болжээ. Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн дуу хөгжмийн багш Л.Энхцэцэг найрал дуучид бэлтгэхдээ гарамгай болохоор найрал дуугаар хүүхдийн авьяасыг нээх үндэсний сургагч багшаар сонгогдсон байна. Тавдугаар сургуульд л гэхэд 200-гаад хүүхэд найрал дууны дугуйланд бүртгүүлжээ. Дуу хөгжимд сонирхолтой юм гээд бүгдийг найрал дуучид болгохыг зорихгүй. Найрал дуугаар авьяасыг нь нээн хөгжүүлэх, цаашлаад зөв хүн болж төлөвшүүлэхийг зорьж байгаа юм. Гэхдээ энэ хөтөлбөрөөр угаас сургуулиас зохиосон үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, авьяастай хүүхдийн авьяасыг тордох биш, бүрэг ичимхий, өөрийгөө илэрхийлэхдээ маруухан хүүхдийн нуугдмал авьяасыг нээхийг хичээх юм байна.
Тавдугаар сургууль угаас найрал дуугаараа алдартай юм байна. Нийслэлийн Есөн удаагийн аварга найрал дууны хамтлаг аж. Тиймээс ч Л.Энхцэцэг багшийг үндэсний сургагч багшаар сонгожээ. Үндэсний сургагч багшийн хүүхдүүдтэй хэрхэн ажиллаж байгааг бусад багш нарт хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж туршлагыг нь түгээх юм байна.
“Авьяас” гэдгийг зөвхөн дуу хөгжимтэй холбож ойлговол хэт явцуурсан хэрэг болно. Амьтан тэжээх хүртэл авьяас. Тиймээс эцэг эх, багшийн олж хараагүй хүүхдийн авьяасыг нээхийг хөтөлбөрөөр хичээх аж. Хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хэл, өгүүлэхүй, уран зохиол, зураг дүрслэл, спорт, бүжиг, тэнцвэр, хөгжим, хэмнэл, тоо, техник, логик харилцаа гэсэн таван чиглэлийг сонгон авч хүүхдийн авьяасыг нээж байгаа юм байна. Хөтөлбөрийн төгсгөлд авьяас хөтөлбөрөөр илэрсэн 21 авьяастныг тодруулж, үлгэрлэх юм.

0 Сэтгэгдэл