Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай гаригийн хамгийн том нисэх буудлууд

Манайх Төв аймгийн нутаг Хөшигтийн хөндийд шинэ нисэх буудал барина гээд байгаа. Уул уурхай тэргүүлэх чиглэл болж байгаа болохоор гадна дотноос ёстой хар мянган хүн ирж очиж байх болно гээд тэр. Харин хэр том нисэх буудал барих вэ.  Дараа дурдах 10 том нисэх буудлаас ямар байх бол. Нисэх буудлыг хэр том болохыг хэмждэг олон улсын хэмжүүр нь зорчигч эргэлт байдаг байна.

1.    АНУ-ын Атланта хотын Хатсфилд-Жексоны нисэх буудал.
Хотоосоо 11 км кайд байдаг энэ буудал манай гаригийн хамгийн олон онгоц хүлээн авдаг буудал. Энэ буудлаар жилд 90 сая хүн дамжин зорчдог байна.


2.    АНУ-ын Чикаго хотын О’Харагийн нисэх буудал
Чикаго хотоос 27 км зайтай. 2005 онд бууж, нисэх онгоцны тоогоороо  нэгдүгээр байрт орж байсан буудал. Өнөөдөр жилдээ 80 сая хүн энэ буудлаар дамжин зорчдог.



3.    Англиийн Лондон хотын Хитроу буудал
Европын хамгийн их ачаалалтай байдаг буудал гэж дэлхийд зартай. Далайн түвшингээс 25-хан метрийн дээр байдаг болохоор үргэлжийн манан дунд байдаг. Жилдээ энэ буудлаар 70 сая зорчигч дамжин өнгөрдөг байна.



4.    Японы нийслэл Токиогийн Ханэда буудал
Ази тивийн хамгийн олон зорчигч дамжин өнгөрдөг буудал. Дотоодын нислэгээс гадна сүүлийн жилүүдэд олон улсын нислэгийн тоо нь эрс өсч байгаа. Жилдээ 70 орчим сая зорчигч энэ буудлаар дамжин өнгөрдөг.



5.    АНУ. Лос-Анжелосын олон улсын нисэх буудал.
Онгоц, зорчигч хүлээн авах есөн терминалтай энэ буудлаар жилдээ 60 сая зорчигч үйлчлүүлдэг байна.



6.    АНУ. Далласын олон улсын нисэх буудал.
Форт-Уэрт нэртэй, хоёр хотын хооронд байрладаг, Техасын хамгийн том энэ буудлаар жилдээ бас нэг 60 орчим сая хүн үйлчлүүлдэг байна.



7.    Франц. Парисын Шарль-де-Голийн буудал
Европын гол зангилаа болсон энэ буудлын нутаг дэвсгэрт  Францын нийслэлийг бусад хотуудтай нь холбодог төмөр замын хоёр том өртөө байрладаг. Жилдээ 60 орчим сая хүн үүгээр дамжин өнгөрдөг байна.



8.    Германы Майн дахь Франкфуртын нисэх буудал
Германы хамгийн томд ордог энэ нисэх буудал жилдээ 52 сая зорчигч хүлээн авч үйлчилдэг. Хоёр том терминалаас гадна бас нэг жижиг VIP буудал бий.



9.    Хятадын Гонконгийн олон улсын буудал
Хятадууд өөрсдөө энэ буудлыг Чхеклапкок гэж нэрлэдэг. Гонконгоос 34 км зайтай энэ буудлаар жилд  48 сая зорчигч үйлчлүүлдэг. Манай гаригийн хамгийн тохилог буудал гэдэг.



10.    АНУ. Денверийн олон улсын нисэх буудал
140 хавтгай дөрвөлжин км талбай эзэлдгээрээ Дубайн олон улсны буудлын дараа ордог  буудал. Жилдээ 47 сая зорчигч энэ буудлаар дамжин өнгөрдгөөрөө мнай гаригийн том буудлын жагсаалтын 10-т жагсдаг.

0 Сэтгэгдэл
inchon xarin bxgvi shvv te kk manaix ter tom buudal barij yaxiin xvn am tsuuxun aylal juulchlal barag xugjuugvi mglr damjin ungurux gartsgvi jijig uls shvv dee
Uulan gazar n ed naraas l tom yum bnlee manaihan ymr tom yum bariulj chadah bis hugiin jijghen yum hiihel bz neg musun barij bga bol tom l delhiid 1t orohoor l bh heregtei
oo nogoo solongosiin incheonii buudliig barag delhiid 1 nomeriin tom buudal geed bsan baraa suraggui bh shiv de...
Хамгийн их уншсан