УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Оюунлаг хүмүүн Монголын баялаг

Монгол Улсын хөгжил, эдийн засгийн тулгуур болсон уул уурхайн салбарын боловсон хүчин дутмаг байгаа талаар сүүлийн жилүүдэд маш их ярьсан ч төр засгаас төдийлөн анхаарал тавьж чадахгүй л байна. Тиймдээ ч гадаадын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулахаас өөр аргагүйд хүрдэг. Чадварлаг сайн боловсон хүчин туйлаас чухал энэ цаг үед нүдээ олсон нэг үйл явдал өнөөдөр боллоо.
“Оюу толгой” компани 2010 онд БСШУЯ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж Монгол Улсын Засгийн газарт өөрийн ажилтнуудыг бэлтгэх 10 жилийн мастер төлөвлөгөөгөө өргөн барьсан нь боловсролыг дэмжих томоохон хөтөлбөрийн эхлэл болсон юм. Гурав дахь жилдээ үргэлжилжилж байгаа уг хөтөлбөрийн нэг чухал хэсэг нь оюутнуудын тэтгэлэг олгох хөтөлбөр байдаг. Өндөр шалгуур, өрсөлдөөн ихтэй энэ тэтгэлэгт энэ жил арав гаруй амгаас нийслэлд ирж суралцаж байгаа 35 оюутан хамрагдахаар шалгарчээ. Тэд өнөөдөр батламжаа гардсан юм. Зургаан сургуулийн есөн мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа эдгээр оюутнуудын 27 нь эрэгтэй байлаа. Тус компанийн тэтгэлэгт хамрагдсан оюутнууд сургалтын төлбөрөө даалгахаас гадна сар бүр 200 мянган төгрөгийн “цалин” авдаг аж. Харин орон нутгаас ирж суралцаж байгаа оюутнуудын дотуур байр, ирж очих зардал ч тэтгэлэгт нь багтдаг нь оюутнуудад маш их дэмжлэг болж байгаа юм. Энэ жилийн хувьд дотоодын их дээд сургуульд суралцагсдад зориулаад 200 сая гаруй, гадаадын сургууль суралцагсдад зориулан 420 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа аж. Мөн Оюу толгойн хувь эзэмшигч Рио тинтогийн дэмжлэгтэй гурван оюутан хилийн чанадад суралцаж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
searcher
ahij zarlagdah bolow uu?
2012.12.21