УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Монгол цэргийн түүхийг өгүүлсэн үзэсгэлэн нээгдлээ
“Батлан хамгаалах салбарын түүхийн эх сурвалжийг хадгалагсад” хэмээх үзэсгэлэн Монгол Цэргийн музейд нээгдлээ. Монгол Улсад Архивын алба үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойд зориулж Батлан Хамгаалахын Төв Архив, тус музейтэй хамтран дээрх үзэсгэлэнг гаргав. Үзэсгэлэн өнөөдрөөс энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ.
Монгол цэргийн музейд 1921 оноос 2000 он хүртэлх жилүүдэд Монгол Улсын Зэвсэгт хүчний үйл ажиллагаанд албан хэргийн хөтлөлт, баримт бичгийн стандарт хэрхэн өөрчлөгдөн хөгжиж байсныг илтгэх 80 гаруй төрлийн хэвлэмэл хуудас, Халхын голын байлдааны үеийн ханын сонин, ухуулах хуудас, цэргийн алба хаагчдын гадаад паспорт, МАХЦ-ийн ангиудын болон дурсгалын тугнууд, 1920-иод оноос 1990-ээд онуудад хэрэглэж байсан бийр янтай, дүрдэг үзэгнээс бичгийн машин, компьютер хүртэлх бичгийн хэрэгслийн өөрчлөлт, хөгжилт, Батлан хамгаалахын үе үеийн сайд нарын гарын үсгийн тайлал, тамга, тэмдэг баталгааны өөрчлөлтүүдийг илтгэх баримтууд ба Богд хаанд Цэргийн Явдлын яамнаас баяр тэмдэглэсэн тухай айлтгасан нугалбар, Богд хаанд жанжин Д.Сүхбаатараас Цэргийн Явдлын яамны тамгыг шилжүүлэх тухай айлтгасан бичиг, Бүх цэргийн зөвлөлд Д.Гомбо-Идшингээс ирүүлсэн байлдааны мэдээ зэрэг баримт бичгүүд дэлгэгдэж анх удаа үзэгчдийн хүртээл болж байна.
“Батлан хамгаалах салбарын түүхийн эх сурвалжийг хадгалагсад” хэмээх үзэсгэлэн Монгол Цэргийн музейд нээгдлээ. Монгол Улсад Архивын алба үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойд зориулж Батлан Хамгаалахын Төв Архив, тус музейтэй хамтран дээрх үзэсгэлэнг гаргав. Үзэсгэлэн өнөөдрөөс энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ. Монгол цэргийн музейд 1921 оноос 2000 он хүртэлх жилүүдэд Монгол Улсын Зэвсэгт хүчний үйл ажиллагаанд албан хэргийн хөтлөлт, баримт бичгийн стандарт хэрхэн өөрчлөгдөн хөгжиж байсныг илтгэх 80 гаруй төрлийн хэвлэмэл хуудас, Халхын голын байлдааны үеийн ханын сонин, ухуулах хуудас, цэргийн алба хаагчдын гадаад паспорт, МАХЦ-ийн ангиудын болон дурсгалын тугнууд, 1920-иод оноос 1990-ээд онуудад хэрэглэж байсан бийр янтай, дүрдэг үзэгнээс бичгийн машин, компьютер хүртэлх бичгийн хэрэгслийн өөрчлөлт, хөгжилт, Батлан хамгаалахын үе үеийн сайд нарын гарын үсгийн тайлал, тамга, тэмдэг баталгааны өөрчлөлтүүдийг илтгэх баримтууд ба Богд хаанд Цэргийн Явдлын яамнаас баяр тэмдэглэсэн тухай айлтгасан нугалбар, Богд хаанд жанжин Д.Сүхбаатараас Цэргийн Явдлын яамны тамгыг шилжүүлэх тухай айлтгасан бичиг, Бүх цэргийн зөвлөлд Д.Гомбо-Идшингээс ирүүлсэн байлдааны мэдээ зэрэг баримт бичгүүд дэлгэгдэж анх удаа үзэгчдийн хүртээл болж байна.
0 Сэтгэгдэл
























