УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Г.ГАНХҮҮ: “MICHAEL LEARNS TO ROCK” ХАМТЛАГИЙНХАН ЭНГИЙН, ДАРУУХАН
1990-ээд онд дэлхийн амьд хөгжмийн төлөөлөгчдийн нэг, “Take me to your heart” “Paint my love”, “Sleeping child” зэрэгхит дуугаараа сонсогчдынхоо зүрх сэтгэлд хоногшсон “Michael Learns to Rock” хамтлагийнхан удахгүй Монголын үзэгчидтэй уулзах гэж байгаа билээ. Тэгвэл энэ тоглолтыг зохион байгуулж буй “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүүгээс дараахь зүйлсийг тодрууллаа.
-“Michael Learns to Rock” хамтлагийнхантай анх хэрхэн холбоо тогтоосон бэ?
-Манай “Evento” компани өмнө нь “Beatles bootleg” хамтлагийг урьж, Монголдоо амжилттай тоглолт зохион байгуулсан. Тэгээд залуучууддаа дахин амьд, шинэ тоглолтыг хүргэхийг зорьж “Michael Learns to Rock” хамтлагийнхантай холбоо тогтоосон. Эхэндээ бид И-мэйлээр харилцаж байсан. Одоо бол байнгын холбоотой байгаа.
-Гадаадын хамтлаг дуучдын тавих шаардлага өндөр байдаг. “Michael Learns to Rock” хамтлагийнхан ямар шаардлага тавьсныг сонирхож болох уу?
-Дэлхийн оддын тавих шаардлага өндөр байдаг нь үнэн. Тийм байхаас ч аргагүй. “Michael Learns to Rock” хамтлагаас бидэнд гурван хуудас шаардлага ирсэн. Гэхдээ тэр шаардлага нь өрөөнд 25 ширхэг сарнай тавих ч юм уу, заавал “Кадилак”, “Линкольн” машин хөлөглөнө гэсэн зүйл байгаагүй. Тэд их даруухан, энгийн учраас шаардлага нь ч энгийн байсан. Хувцас солих өрөөнд ямар брэндийн уух зүйлс байх, бөмбөрийн цар болон хөл нь ямар байх ёстой гэсэн шаардлага байсан.
-Дэлхийн алдартай хамтлагийг урихад мэдээж зардал мөнгө их гардаг бол?
-Ивээн тэтгэгч байгууллагууд байхгүй бол оддыг Монголд авчирна гэдэг хэцүү л дээ. Зардал мөнгө их гардаг. Энэ удаад “Монголын залуучуудын холбоо” тоглолтын зохион байгуулагчаар оролцож байгаа. “MLTR” тоглолтын хөгжим, гэрэлтүүлгийг “Тotal Music” компани хариуцан ажиллаж байна. Хамтран зохион байгуулагчаар “Вагнер Ази” компанийн хамт олон оролцохоор болсон. Мөн тус хамтлагийнхан байрлах болон хэвлэлийн бага хурал хийх байрыг “Blue Sky” хариуцах юм.
-Энэхүү тоглолт нь Монголын рок попын өнөөгийн төвшинг дэлхийд харуулж байгаа гэж үзэж болох уу?
-Тэгж үзэж болно. Анх бидний урьсан “Beatles bootleg” хамтлагийнхан Монголд ирээд үнэхээр гайхаж, бидний бодож байснаас хамаагүй өөр улс юм байна гэсэн. Тэд Монголоос их сэтгэл өндөр буцсан. Өөрсдийн албан ёсны сайт, фэйсбүүк, твиттэртээ энэ сэтгэгдлээ ч бичсэн байсан. Ер нь, дэлхийн хэмжээний хамтлаг дуучид ирж тоглоно гэдэг бол манай улсыг сурталчилж байгаа нэг хэлбэр л дээ.
-Танай хамтлаг тус тоглолтод дуулах гэж байна. Энэ талаар сонирхуулбал?
-Тоглолт яг 19 цагт эхлээд хоёр цаг үргэлжлэхээр төлөвлөсөн. Манайхны нэг айхтар дутагдал бол цаг барьдаггүй зан. Бид энэ дутагдлаа харгалзаж үзээд тус хамтлагийнхантай үзэгчдийг “халаах” хамтлаг байвал зүгээр байна гэсэн юм. Тэгээд манай зохион байгуулагч хамтлагтай болохоор, сонсоод үзээч гэсэн санал тавьсан. Тэдэнд бидний дуу таалагдсан учраас манай хамтлаг тоглолтод оролцохоор зөвшөөрсөн.
-“Улаанбаатар палас”-ыг сонгосон нь бас учиртай байх?
-Хэрвээ та бүхэн анзаарсан бол тоглолт болох талаархи анхны сурталчилгаанд “Буянт Ухаа” цогцолбор гэж байгаа. Гэхдээ хамтлагийнхан маань “Blue Sky” зочид буудалд байрлах учраас хотын төвдөө тоглосон нь дээр юм байна гэсэн шийдэлд хүрч “Улаанбаатар палас”-ыг сонгосон. Тоглолт хоёр өдөр болно.
1990-ээд онд дэлхийн амьд хөгжмийн төлөөлөгчдийн нэг, “Take me to your heart” “Paint my love”, “Sleeping child” зэрэгхит дуугаараа сонсогчдынхоо зүрх сэтгэлд хоногшсон “Michael Learns to Rock” хамтлагийнхан удахгүй Монголын үзэгчидтэй уулзах гэж байгаа билээ. Тэгвэл энэ тоглолтыг зохион байгуулж буй “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүүгээс дараахь зүйлсийг тодрууллаа. -“Michael Learns to Rock” хамтлагийнхантай анх хэрхэн холбоо тогтоосон бэ?
-Манай “Evento” компани өмнө нь “Beatles bootleg” хамтлагийг урьж, Монголдоо амжилттай тоглолт зохион байгуулсан. Тэгээд залуучууддаа дахин амьд, шинэ тоглолтыг хүргэхийг зорьж “Michael Learns to Rock” хамтлагийнхантай холбоо тогтоосон. Эхэндээ бид И-мэйлээр харилцаж байсан. Одоо бол байнгын холбоотой байгаа.
-Гадаадын хамтлаг дуучдын тавих шаардлага өндөр байдаг. “Michael Learns to Rock” хамтлагийнхан ямар шаардлага тавьсныг сонирхож болох уу?
-Дэлхийн оддын тавих шаардлага өндөр байдаг нь үнэн. Тийм байхаас ч аргагүй. “Michael Learns to Rock” хамтлагаас бидэнд гурван хуудас шаардлага ирсэн. Гэхдээ тэр шаардлага нь өрөөнд 25 ширхэг сарнай тавих ч юм уу, заавал “Кадилак”, “Линкольн” машин хөлөглөнө гэсэн зүйл байгаагүй. Тэд их даруухан, энгийн учраас шаардлага нь ч энгийн байсан. Хувцас солих өрөөнд ямар брэндийн уух зүйлс байх, бөмбөрийн цар болон хөл нь ямар байх ёстой гэсэн шаардлага байсан.
-Дэлхийн алдартай хамтлагийг урихад мэдээж зардал мөнгө их гардаг бол?-Ивээн тэтгэгч байгууллагууд байхгүй бол оддыг Монголд авчирна гэдэг хэцүү л дээ. Зардал мөнгө их гардаг. Энэ удаад “Монголын залуучуудын холбоо” тоглолтын зохион байгуулагчаар оролцож байгаа. “MLTR” тоглолтын хөгжим, гэрэлтүүлгийг “Тotal Music” компани хариуцан ажиллаж байна. Хамтран зохион байгуулагчаар “Вагнер Ази” компанийн хамт олон оролцохоор болсон. Мөн тус хамтлагийнхан байрлах болон хэвлэлийн бага хурал хийх байрыг “Blue Sky” хариуцах юм.
-Энэхүү тоглолт нь Монголын рок попын өнөөгийн төвшинг дэлхийд харуулж байгаа гэж үзэж болох уу?
-Тэгж үзэж болно. Анх бидний урьсан “Beatles bootleg” хамтлагийнхан Монголд ирээд үнэхээр гайхаж, бидний бодож байснаас хамаагүй өөр улс юм байна гэсэн. Тэд Монголоос их сэтгэл өндөр буцсан. Өөрсдийн албан ёсны сайт, фэйсбүүк, твиттэртээ энэ сэтгэгдлээ ч бичсэн байсан. Ер нь, дэлхийн хэмжээний хамтлаг дуучид ирж тоглоно гэдэг бол манай улсыг сурталчилж байгаа нэг хэлбэр л дээ.
-Танай хамтлаг тус тоглолтод дуулах гэж байна. Энэ талаар сонирхуулбал?-Тоглолт яг 19 цагт эхлээд хоёр цаг үргэлжлэхээр төлөвлөсөн. Манайхны нэг айхтар дутагдал бол цаг барьдаггүй зан. Бид энэ дутагдлаа харгалзаж үзээд тус хамтлагийнхантай үзэгчдийг “халаах” хамтлаг байвал зүгээр байна гэсэн юм. Тэгээд манай зохион байгуулагч хамтлагтай болохоор, сонсоод үзээч гэсэн санал тавьсан. Тэдэнд бидний дуу таалагдсан учраас манай хамтлаг тоглолтод оролцохоор зөвшөөрсөн.

0 Сэтгэгдэл