Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Европын Холбооны кино өдөрлөг болно
Европын Холбооны кино өдөрлөг Монгол улсад гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ 11-р сарын 22-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо  болох кино өдөрлөгийг Европын Холбооны Төлөөлөгчийн Газар, Блакбокс театр болон Глоб интернейшл ТББ-тай хамтран зохион байгуулж байна.
Жил бүр ЕХ-ны гишүүн орнууд кино өдөрлөгт зориулан шинэлэг, олон нийтэд хүрч чадсан, амжилттай болсон нэг киног оролцуулдаг. Энэ жилийн кино өдөрлөгт Монгол улсад ЭСЯ-тай, мөн Монгол улстай эдийн засаг, улс төр болон урлаг соёлын хүрээнд олон жил харилцаатай байж ирсэн ЕХ-ны гишүүн 10 орон болох Кипр, Грек, Чех, Австри, Унгар, Франц, Герман, Люксембург, Польш, Дани улс оролцож байна.
Энэ жилийн кино өдөрлөгт эмгэнэлт, инээдмийн, триллер, романтик гээд төрөл жанрын хувьд үнэхээр өргөн сонголттой кинонууд багтсан. Ингэснээр Европын кино урлаг хэр зэрэг сэтгэл хөдөлгөм, сэтгэл догдлуулам, инээдтэй бөгөөд сэтгэл татам байж болохыг нээж, мэдрэх боломжийг Монголын олон нийтэд олгох болно.
Кипр улс энэ хагас жилд ЕХ-г тэргүүлж байгаа учраас кино өдөрлөгийг Кипр улсын “Жижиг гэмт хэрэг” эмгэнэлт инээдмийн киногоор энэ сарын 22-ны 20.00 цагт Блакбокс театрт эхлүүлэх аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан