УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
МОНГОЛ ЖИЗЕЛЬ ДЭЛХИЙН АЛЬБЕРТТАЙ БОЛЗОВ
Сэтгэл хөдлөл, жүжиглэлтгүй бол А.Аданы “Жизель” балет юу ч биш болж хувирна. Өмнө нь гурван удаа үзэж байсан ч энэ удаагийн “Жизель”-ийг үзэхээр явж байхдаа сэтгэл догдлоод, хөөрч баярлаад ч байх шиг нэг л өөр сэтгэгдэл төрөв. Холливудын од, “Американ балет” театрын гоцлол бүжигчин Саша Радецки Альбертын дүрд харин Жизельд шинэхэн гавьяат Г.Цолмон бүжих болохоор тийм байж болох...
Хөшиг нээгдлээ. Яг л тэнгэрт халин дүүлэх шувуу шиг бүжих Саша Радецки. “Кино урлагаас илүүтэй бүжигт дурласан. Би тайзан дээр гараад Саша биш болж, бүжгийнхээ дүрд хувирдаг” хэмээн ярьж байсан тэрээр энэ удаа Альбертэд хувирчээ. Залуу гүнтэн Альберт зүсээ хувирган тариачин охин Жизелийн дурлалт залуу болжээ.
Саша Радецки Альбертийн дүрд хувирах дуртай болохоороо “Энэ дүрийг чин сэтгэлээсээ гаргадаг” хэмээн ярьсан түүний үйл хөдлөл бүр дүрдээ уусан шингэсэн байлаа.
“Жизель” балетын шигтгээ нь Жизель. Бүхний дундаас тодоор гэрэлтэх тэр өчүүхэн шигтгээг харах бүртээ өрөвдөж, хайрлах сэтгэл төрдөг байлаа. Харин энэ удаа муу залуу байсан ч эцэстээ алдаандаа маш их харамсч, ганцаардал дунд сөхрөн хоцрох Альбертыг өрөвдөж суулаа.
Шинэхэн гавьяат жүжигчин Г.Цолмон Жизелиэр тайзнаа дахин тод гялалзав. Тэр монголчуудын хайртай Жизель бол Саша Радецкийг дэлхийн урлагт Альберт хэмээн нэрлэдэг. Ийнхүү дэлхийн Альберт, Монголын Жизельтэй нэгэн тайзнаа бүжиж, А.Аданы хүн төрөлхтөнд бэлэглэсэн сонгодог бүтээлийг танилцуулсан юм. Яг л ботид түүх дундуур аялсан мэт сэтгэгдэл...
Сэтгэл хөдлөл, жүжиглэлтгүй бол А.Аданы “Жизель” балет юу ч биш болж хувирна. Өмнө нь гурван удаа үзэж байсан ч энэ удаагийн “Жизель”-ийг үзэхээр явж байхдаа сэтгэл догдлоод, хөөрч баярлаад ч байх шиг нэг л өөр сэтгэгдэл төрөв. Холливудын од, “Американ балет” театрын гоцлол бүжигчин Саша Радецки Альбертын дүрд харин Жизельд шинэхэн гавьяат Г.Цолмон бүжих болохоор тийм байж болох...Хөшиг нээгдлээ. Яг л тэнгэрт халин дүүлэх шувуу шиг бүжих Саша Радецки. “Кино урлагаас илүүтэй бүжигт дурласан. Би тайзан дээр гараад Саша биш болж, бүжгийнхээ дүрд хувирдаг” хэмээн ярьж байсан тэрээр энэ удаа Альбертэд хувирчээ. Залуу гүнтэн Альберт зүсээ хувирган тариачин охин Жизелийн дурлалт залуу болжээ.
Саша Радецки Альбертийн дүрд хувирах дуртай болохоороо “Энэ дүрийг чин сэтгэлээсээ гаргадаг” хэмээн ярьсан түүний үйл хөдлөл бүр дүрдээ уусан шингэсэн байлаа.
“Жизель” балетын шигтгээ нь Жизель. Бүхний дундаас тодоор гэрэлтэх тэр өчүүхэн шигтгээг харах бүртээ өрөвдөж, хайрлах сэтгэл төрдөг байлаа. Харин энэ удаа муу залуу байсан ч эцэстээ алдаандаа маш их харамсч, ганцаардал дунд сөхрөн хоцрох Альбертыг өрөвдөж суулаа.
Шинэхэн гавьяат жүжигчин Г.Цолмон Жизелиэр тайзнаа дахин тод гялалзав. Тэр монголчуудын хайртай Жизель бол Саша Радецкийг дэлхийн урлагт Альберт хэмээн нэрлэдэг. Ийнхүү дэлхийн Альберт, Монголын Жизельтэй нэгэн тайзнаа бүжиж, А.Аданы хүн төрөлхтөнд бэлэглэсэн сонгодог бүтээлийг танилцуулсан юм. Яг л ботид түүх дундуур аялсан мэт сэтгэгдэл...
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
























