Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
“Ийм нэгэн явдал”-ын Эльдар Рязанов 85 нас зооглож байна

Оросын эмгэнэлт хошин шогийн киноны их мастер, зохиолч найруулагч Оросын ардын жүжигчин Эльдар Рязанов өнөөдөр 85 насныхаа ойг Москва дахь гэртээ  даруухан тэмдэглэж байна.
Одессын тэнгисийн цэргийн дунд сугуульд орох гээд өргөдөл бичиж байсан залуу ёстой л азаар Бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд орж 1950 онд төгссөн нь зөвлөлтийн кино урлагт эмгэлэнт инээдмийн өнгө аяс орж ирсэн юм. Эхлээд баримтат киноны ажилт томилогдсон ч уран бүтээлээ хөөмөөр санагдаж 1950-иад оны дундуураас “Хаяггүй бүсгүй”, “Торгон цэргийн дууль”, “Санал хүсэлтийн дэвтрээ”, зэрэг кинонууд дэлгэцнээ гаргажээ. Түүний бүтээлүүдээс “Орост италичууд аялсан нь”, “Хувь заяаны эргүүлэг”, “Ийм нэгэн явдал”, “Буудалд уичрсан хоёр”  зэрэг кино нь  алдартай. Байж болмооргүй юм шиг атлаа үнэхээр амьдралд тохиолддог явдлыг хөнгөн инээд, бас гуниг хослуулан яг үнэнээр нь харуулдгаараа Эльдарыг киноны уран бүтээлчид биширдэг. Хэдэн арван кино кино найруулахын зэрэгцээ тэр бас олон киноны зохиол, жүжиг бичиж олны хүртээл болгосон зохиолч.




0 Сэтгэгдэл
2 oor hunii zurag holiod tavichih yum aa denduu medleg taaruu bnaa
Хамгийн их уншсан