УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
С.САРАНТУЯА: 100 ГАРУЙ “ХҮҮХЭД ӨЛГИЙДӨЖ” АВСНЫ МИНЬ ШАГНАЛ
Монгол Улсын гавьяат жүжигчин С.Сарантуяа Ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан юм. Түүний баярын сэтгэгдэлээс хуваацлаа.
-Юуны өмнө Ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасанд баяр хүргэе?
-За, баярлалаа. Хамгийн аз жаргалтай, хамгийн сайхан өдөр гэвэл өнөөдрийг хэлнэ. Үндэсний бахархал болсон энэ түүхт ойн өдөр театрынхаа хамт олныг төлөөлөн энэ нэр хүндтэй шагналыг авсандаа үгээр хэлэмгүй сайхан мэдрэмж төрж, аз жаргалыг мэдэрч байна. Сая надтай хамт эмч, багш, жолооч, малчин гээд бүхий л салбарын төлөөлөл шагнал авлаа. Энэ сайхан хүмүүсийн нэг болсондоо маш их баяртай байна.
-Театрын алтан тайзнаа гараад хэдэн жил болж байна вэ?
-1980 онд Багшийн дээд сургуулийн кино драмын ангийг төгссөн. Тэр цагаас хойш 30 гаруй жил тасралтгүй урлагийн алтан тайзнаа ажиллаж, уран бүтээлээ туурвиж явна даа.
-Энэ сайхан шагналыг авсан даруйдаа анх бүтээж байсан дүрээ эргэн дурсвал сонин байх?
-Тэгэлгүй яахав. Миний хамгийн анхны дүр бол эрдэмтэн зохиолч Оюун гуайн “Ширүүн тулааны өмнө” жүжгийн Бурмаа бүсгүйн дүр байлаа. Тэр цагаас хойш эдүгээ 30 жил өнгөрчээ.
-Нэг дүрд тоглох нь хүүхэд төрүүлэхтэй адил гэдэг. Та өнгөрсөн хугацаанд хэчнээн хүүхэд “өлгийдөж” авсан бэ?
-Яг ч тоолж үзэж байгаагүй юм байна. Гэхдээ өнгөрсөн 30 жилээ эргээд барагцаагаар тоолоход 100 гаруй дүрийг театрын алтан тайзнаа амилуулсан юм байна. Өнөөдрийн энэ шагнал ч гэсэн үүнийг маань үнэлсэн зүйл боллоо.
bayp xvpgii
Монгол Улсын гавьяат жүжигчин С.Сарантуяа Ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан юм. Түүний баярын сэтгэгдэлээс хуваацлаа.-Юуны өмнө Ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасанд баяр хүргэе?
-За, баярлалаа. Хамгийн аз жаргалтай, хамгийн сайхан өдөр гэвэл өнөөдрийг хэлнэ. Үндэсний бахархал болсон энэ түүхт ойн өдөр театрынхаа хамт олныг төлөөлөн энэ нэр хүндтэй шагналыг авсандаа үгээр хэлэмгүй сайхан мэдрэмж төрж, аз жаргалыг мэдэрч байна. Сая надтай хамт эмч, багш, жолооч, малчин гээд бүхий л салбарын төлөөлөл шагнал авлаа. Энэ сайхан хүмүүсийн нэг болсондоо маш их баяртай байна.
-Театрын алтан тайзнаа гараад хэдэн жил болж байна вэ?
-1980 онд Багшийн дээд сургуулийн кино драмын ангийг төгссөн. Тэр цагаас хойш 30 гаруй жил тасралтгүй урлагийн алтан тайзнаа ажиллаж, уран бүтээлээ туурвиж явна даа.
-Энэ сайхан шагналыг авсан даруйдаа анх бүтээж байсан дүрээ эргэн дурсвал сонин байх?
-Тэгэлгүй яахав. Миний хамгийн анхны дүр бол эрдэмтэн зохиолч Оюун гуайн “Ширүүн тулааны өмнө” жүжгийн Бурмаа бүсгүйн дүр байлаа. Тэр цагаас хойш эдүгээ 30 жил өнгөрчээ.
-Нэг дүрд тоглох нь хүүхэд төрүүлэхтэй адил гэдэг. Та өнгөрсөн хугацаанд хэчнээн хүүхэд “өлгийдөж” авсан бэ?
-Яг ч тоолж үзэж байгаагүй юм байна. Гэхдээ өнгөрсөн 30 жилээ эргээд барагцаагаар тоолоход 100 гаруй дүрийг театрын алтан тайзнаа амилуулсан юм байна. Өнөөдрийн энэ шагнал ч гэсэн үүнийг маань үнэлсэн зүйл боллоо.
Б.Цэдэв
0 Сэтгэгдэл
2013.11.30
























