УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Ерөнхийлөгчийн санаачилсан “Мөнх тэнгэрийн бичиг 2012” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч, эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг утгаж манай оронд олон ажил зохиож байгаа билээ. Түүний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Мөнх тэнгэрийн бичиг 2012” каллиграфын шилдэг бүтээлийн үзэсгэлэн юм. Үзэсгэлэнгийн нээлт Уран зургийн галерейд өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч оролцон үг хэлэв.
Ерөнхийлөгч хэлэхдээ “Монголчууд энэ өдрүүдэд эзэн Чингис хааныхаа мэндэлсний 850 жилийн ойг нэн бахархалтайгаар тэмдэглэж байна. Төр улсаараа эзэн хааныхаа ойг ингэж тэмдэглэж байсан нь ховор юм. Энэ тэмдэглэлт үйл явдалтай “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэн, монгол ч бичгийн энэ сайхан хувь ерөөл давхцаж буйд туйлын их баяртай байна.

“Бие хэврэг, билэг мөнх” гэж эзэн Чингис хаан сургасан байдаг. Хүний бүтээсэн материаллаг бүхэн алга болдог. Харин аливаа ард түмний бүтээн бий болгосон тэр соёл, зан заншил, уламжлал, төр ёсны дэг журам хэдэн мянган жил оршин тогтнодог. Ер нь улс гүрнийг хичнээн их зам барьснаар нь, эсвэл ямар өр төлбөр тавьснаар нь дүгнэдэггүй. Ямар бичиг соёлтойгоор нь, ямар дэг журамтайгаар нь, ямар хуультайгаар нь, түүнийгээ хэрхэн улс гүрэн нь хэрэгжүүлж чаддагаар нь дүгнэдэг. Бид тийм зүйлийг л үргэлжлүүлэх ёстой. “Билэг” гэж бидний хэлж байгаа монгол бичиг бол монголын ард түмний билэг оюунаар бүтээгдсэн, цагийн шалгуурыг дааж ирсэн гайхамшигтай өв юм. Өнөөдөр манай Тамгын газар байнга ажиллуулахаар монгол бичгийн вэб сайтаа нээж байгаа. Монгол бичгийн өдрийг нэг өдөр тэмдэглэдэг биш бүх өдөр монгол бичгийн өдөр байгаасай, бүх монгол хүн бичгээрээ бахархдаг, бичдэг байгаасаа гэж би мөрөөддөг, ийм өдөр ирнэ гэдэгт итгэж явдаг. Энэ өдрийг наашлуулахын тулд бид тууштай, төлөвлөгөөтэй, хугацаатай ажиллах ёстой.

Миний гаргасан зарлигийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс авахуулаад төр засгийн удирдах хүмүүс гадаад, дотоодын өндөр зочид, төрийн тэргүүнүүдэд явуулж буй бичиг цахилгаан, баярын мэндчилгээгээ монгол бичгээр үйлдэж байгаа. Одоо яам тамгын газрууд ч үүнийг хэрэгжүүлж байна. Мөн сургууль төгссөн, гэр бүл болсон гэрчилгээг монгол бичгээр давхар хадмалан бичиж байна. Цаашид бид босоо заяат монгол хүн учраас бүгдээрээ үндэсний бичгээ мэддэг, бичдэг, түүгээрээ бахархдаг байх ёстой. Энэ л биднийг монгол гэж тодотгодог хамгийн гол зүйлийн нэг юм гэдгийг хэлэх нь зөв байх аа. Энэ сайхан үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн монгол ах дүү нартаа, монгол бичгийг хэрэглээ болгохын төлөө зүтгэж яваа хүмүүстээ амжилт хүсч, монгол бичиг улам өргөн түгэн дэлгэрэхийн өлзийтэй ерөөлийг өргөн барья” гэв.

Үзэсгэлэнд Монголын урчуудын эвлэлийн гишүүн, судлаач, уран бичээч, “АС” монгол уран бичлэгийн урлангийн тэргүүн Д.Батбаяр, зураач Т.Жамьянсүрэн, зураач, уран бичээч Б.Хишигсүрэн, Д.Сүхбаатар, уран бичлэгийн улсын уралдааны тэргүүн байрын шагналт Л.Түвшинжаргал, Ц.Тамир, III байрын шагналт Ц.Бямбажав, Дүрслэх урлагийн уран бүтээлчдийн эрхийг хамгаалах үндэсний төвийн тэргүүн Л.Сүхбаатар, Чой. Лувсанжавын нэрэмжит уран бичлэгийн уралдааны тэргүүн байрын шагналт Д.Ганбаатар, уран бичээч Э.Найдандорж, О.Ням-Очир нарын бүтээлийг дэлгэн тавьжээ.
Үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 15 хүртэл ажиллах бөгөөд сонирхсон бүх хүн үнэ төлбөргүй үзэх боломжтой.
Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч, эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг утгаж манай оронд олон ажил зохиож байгаа билээ. Түүний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Мөнх тэнгэрийн бичиг 2012” каллиграфын шилдэг бүтээлийн үзэсгэлэн юм. Үзэсгэлэнгийн нээлт Уран зургийн галерейд өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч оролцон үг хэлэв. Ерөнхийлөгч хэлэхдээ “Монголчууд энэ өдрүүдэд эзэн Чингис хааныхаа мэндэлсний 850 жилийн ойг нэн бахархалтайгаар тэмдэглэж байна. Төр улсаараа эзэн хааныхаа ойг ингэж тэмдэглэж байсан нь ховор юм. Энэ тэмдэглэлт үйл явдалтай “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэн, монгол ч бичгийн энэ сайхан хувь ерөөл давхцаж буйд туйлын их баяртай байна.

“Бие хэврэг, билэг мөнх” гэж эзэн Чингис хаан сургасан байдаг. Хүний бүтээсэн материаллаг бүхэн алга болдог. Харин аливаа ард түмний бүтээн бий болгосон тэр соёл, зан заншил, уламжлал, төр ёсны дэг журам хэдэн мянган жил оршин тогтнодог. Ер нь улс гүрнийг хичнээн их зам барьснаар нь, эсвэл ямар өр төлбөр тавьснаар нь дүгнэдэггүй. Ямар бичиг соёлтойгоор нь, ямар дэг журамтайгаар нь, ямар хуультайгаар нь, түүнийгээ хэрхэн улс гүрэн нь хэрэгжүүлж чаддагаар нь дүгнэдэг. Бид тийм зүйлийг л үргэлжлүүлэх ёстой. “Билэг” гэж бидний хэлж байгаа монгол бичиг бол монголын ард түмний билэг оюунаар бүтээгдсэн, цагийн шалгуурыг дааж ирсэн гайхамшигтай өв юм. Өнөөдөр манай Тамгын газар байнга ажиллуулахаар монгол бичгийн вэб сайтаа нээж байгаа. Монгол бичгийн өдрийг нэг өдөр тэмдэглэдэг биш бүх өдөр монгол бичгийн өдөр байгаасай, бүх монгол хүн бичгээрээ бахархдаг, бичдэг байгаасаа гэж би мөрөөддөг, ийм өдөр ирнэ гэдэгт итгэж явдаг. Энэ өдрийг наашлуулахын тулд бид тууштай, төлөвлөгөөтэй, хугацаатай ажиллах ёстой.

Миний гаргасан зарлигийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс авахуулаад төр засгийн удирдах хүмүүс гадаад, дотоодын өндөр зочид, төрийн тэргүүнүүдэд явуулж буй бичиг цахилгаан, баярын мэндчилгээгээ монгол бичгээр үйлдэж байгаа. Одоо яам тамгын газрууд ч үүнийг хэрэгжүүлж байна. Мөн сургууль төгссөн, гэр бүл болсон гэрчилгээг монгол бичгээр давхар хадмалан бичиж байна. Цаашид бид босоо заяат монгол хүн учраас бүгдээрээ үндэсний бичгээ мэддэг, бичдэг, түүгээрээ бахархдаг байх ёстой. Энэ л биднийг монгол гэж тодотгодог хамгийн гол зүйлийн нэг юм гэдгийг хэлэх нь зөв байх аа. Энэ сайхан үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн монгол ах дүү нартаа, монгол бичгийг хэрэглээ болгохын төлөө зүтгэж яваа хүмүүстээ амжилт хүсч, монгол бичиг улам өргөн түгэн дэлгэрэхийн өлзийтэй ерөөлийг өргөн барья” гэв.

Үзэсгэлэнд Монголын урчуудын эвлэлийн гишүүн, судлаач, уран бичээч, “АС” монгол уран бичлэгийн урлангийн тэргүүн Д.Батбаяр, зураач Т.Жамьянсүрэн, зураач, уран бичээч Б.Хишигсүрэн, Д.Сүхбаатар, уран бичлэгийн улсын уралдааны тэргүүн байрын шагналт Л.Түвшинжаргал, Ц.Тамир, III байрын шагналт Ц.Бямбажав, Дүрслэх урлагийн уран бүтээлчдийн эрхийг хамгаалах үндэсний төвийн тэргүүн Л.Сүхбаатар, Чой. Лувсанжавын нэрэмжит уран бичлэгийн уралдааны тэргүүн байрын шагналт Д.Ганбаатар, уран бичээч Э.Найдандорж, О.Ням-Очир нарын бүтээлийг дэлгэн тавьжээ.
Үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 15 хүртэл ажиллах бөгөөд сонирхсон бүх хүн үнэ төлбөргүй үзэх боломжтой.
0 Сэтгэгдэл
eej
Elbegee mini saihan baina shuu ho. Neg iim stag ireh bolsoon. Odoo bid gandaj gundahgui ee! Delhii ter ayaraa burhaniig bish mongoliig shuteh bolno
2012.11.12
























