Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
96 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Казахстан: Эдийн засаг, нөөц баялаг, хөгжлийн чиг хандлага
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Ерөнхийлөгч Киргизийн Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай оронд айлчилж байгаа Киргизийн Гадаад хэргийн сайд Э.Абдылдаевыг хүлээн авч уулзав. Монгол Улс Киргиз Улсыг Төв Азийн бүс нутаг дахь чухал түнш гэж үздэг бөгөөд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойд Киргизийн Гадаад хэргийн сайд манай оронд айлчилж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Мөн энэ оны 4 дүгээр сард Киргизид хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын үеэр хэлэлцэж тохирсон асуудлуудыг хэрэгжүүлэхэд таны айлчлал чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Ерөнхийлөгч онцлов.
Хоёр орны хувьд ардчиллын нэгдмэл үнэт зүйлс, байр сууриа бататган, бие биеэ харилцан дэмжих, туршлага хуваалцах зэргээр нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгааг Ерөнхийлөгч мөн дурдаад ирэх оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайдын нарын 7 дугаар бага хуралд Гадаад хэргийн сайдыг оролцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Киргизийн Гадаад хэргийн сайд Э.Абдылдаев цаг зав гарган өөрийг нь хүлээн авч байгаад Ерөнхийлөгчид талархал илэрхийлэх ялдамд дээд хэмжээний айлчлалын үеэр ярилцаж тохирсон зарим асуудал хэрэгжиж, хоёр орны харилцаа эрчимжиж байгааг дурдаад бүх салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа онцлон тэмдэглэв. Мөн олборлох аж үйлдвэрийн салбар болон төрийн алба, тэр дотроо шүүх засаглалын шинэчлэлийн талаар туршлага солилцох, бүс нутгийн хэмжээнд харилцан бие биеэ дэмжин ажиллах хүсэлтэй байгаагаа сайд хэллээ. Түүнчлэн сайд ирэх жил Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт Киргизид болох тул Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоно гэдэгт итгэж байна гэлээ.
Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч БНКирУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотлоод энэ айлчлал хоёр талын улс төрийн яриа хэлэлцээний түвшинг хадгалж бэхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг өргөтгөхөд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай оронд айлчилж байгаа Киргизийн Гадаад хэргийн сайд Э.Абдылдаевыг хүлээн авч уулзав. Монгол Улс Киргиз Улсыг Төв Азийн бүс нутаг дахь чухал түнш гэж үздэг бөгөөд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойд Киргизийн Гадаад хэргийн сайд манай оронд айлчилж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Мөн энэ оны 4 дүгээр сард Киргизид хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын үеэр хэлэлцэж тохирсон асуудлуудыг хэрэгжүүлэхэд таны айлчлал чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Ерөнхийлөгч онцлов. Хоёр орны хувьд ардчиллын нэгдмэл үнэт зүйлс, байр сууриа бататган, бие биеэ харилцан дэмжих, туршлага хуваалцах зэргээр нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгааг Ерөнхийлөгч мөн дурдаад ирэх оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайдын нарын 7 дугаар бага хуралд Гадаад хэргийн сайдыг оролцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Киргизийн Гадаад хэргийн сайд Э.Абдылдаев цаг зав гарган өөрийг нь хүлээн авч байгаад Ерөнхийлөгчид талархал илэрхийлэх ялдамд дээд хэмжээний айлчлалын үеэр ярилцаж тохирсон зарим асуудал хэрэгжиж, хоёр орны харилцаа эрчимжиж байгааг дурдаад бүх салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа онцлон тэмдэглэв. Мөн олборлох аж үйлдвэрийн салбар болон төрийн алба, тэр дотроо шүүх засаглалын шинэчлэлийн талаар туршлага солилцох, бүс нутгийн хэмжээнд харилцан бие биеэ дэмжин ажиллах хүсэлтэй байгаагаа сайд хэллээ. Түүнчлэн сайд ирэх жил Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт Киргизид болох тул Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоно гэдэгт итгэж байна гэлээ.
Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч БНКирУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотлоод энэ айлчлал хоёр талын улс төрийн яриа хэлэлцээний түвшинг хадгалж бэхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг өргөтгөхөд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.
Эх сурвалж: www.president.mn
0 Сэтгэгдэл
























