Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
96 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Казахстан: Эдийн засаг, нөөц баялаг, хөгжлийн чиг хандлага
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Сонгуулийн зардлыг хэлэлцэв
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөө өглөө хуралдаж, “Сонгуулийн нэмэлт зардлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Засгийн газраас 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн энэхүү төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд төслийг хэлэлцэхийг санал нэгтэйгээр дэмжин, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзсэн байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас дээрх төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр анхны хэлэлцүүлэг хийлгэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн билээ.
Уг тогтоолын төслийг “Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийг хэрэгжүүлэхтэй холбогдсон 1.843.4 сая төгрөгийн зардлыг Хууль зүйн сайдын төсвийн багцад тусгаагүй тул дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байна” гэсэн үндэслэлээр боловсруулжээ.
Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт нарын гаргасан зарчмын зөрүүтэй 4 саналын томьёоллоор гишүүдийн саналыг хураасны дотор 1,843,4 сая төгрөгийн зардлыг 2 тэрбум 283,4 сая төгрөг болгох, "Сонгуулийн нэмэлт зардлын тухай” гэсэн тогтоолын төслийн нэрийг “Сонгуулийн зарим зардлыг санхүүжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төсөл болгон өөрчлөх саналуудыг хорооны гишүүд дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэхээр боллоо.
Уг төслийг чуулганаар хэлэлцсэний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 14 цагаас дахин хуралдаж эцсийн хэлэлцүүлэг хийхээр болов.

Эх сурвалж: open.parliament.mn
0 Сэтгэгдэл