Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
96 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Казахстан: Эдийн засаг, нөөц баялаг, хөгжлийн чиг хандлага
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Ц.Шаравдорж үүрэгт ажлаа хүлээлгэж өглөө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Ц.Шаравдоржийн хувьд 2008 оны 9-р сараас УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар дөрвөн жил гаруй хугацаанд ажиллажээ. Энэ хугацаанд ямар нэгэн ажлын зөрчил дутагдал гаргаагүй гэдгийг гишүүд хэлж байсан. Гэтэл яагаад гэнэт чөлөөлөх болов, өөрийнх нь хүсэлтээр чөлөөлүүлж, өргөдлийг нь авдаг жишиг тогтлоо гэдгийг гишүүд хэлж байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, долоо хоногийн пүрэв, баасан гаригт баахан хүн чөлөөлдөг болж. Шаравдоржийг та өргөдлөө өг гэж хэлэв үү. Өөрөө өгөв үү. Мэргэжлийн хуульч хүн л энэ байгууллагыг удирдах ёстой. Маш хэл амтай ажил. Онцын алдаа дутагдал гаргасан зүйл байхгүй биз дээ. Гэлээ гэхдээ та шахалт дарамт үзүүлэв үү. Шаравдорж үнэхээр ажиллах боломжгүй болсон юм болов уу. Би шалтгааныг нь мэдэхгүй байна. Энэ асуултыг Шаравдорж, Энхболд хоёроос хамт асууж байна гэв. Үүнийг хариултыг УИХ-ын дарга З.Энхболд “Би өргөдлөө өг гэж хэлээгүй. Сайн дураараа өгсөн. Та нарын чуулганы танхимын үүдэнд буйдантай суусан зүйл нөлөөлсөн байх” гэсэн хариу өглөө. Ц.Шаравдоржийн хувьд ямар нэгэн дарамт шахалт байхгүй, өөрийн хүсэлтээр ийм шийдвэр гаргасан гэдгээ хэлсэн юм. Мөн гишүүд төрий албанд мэргэшсэн хашир туршлагатай хүмүүсийг ингэж явуулахгүйгээр мэдлэг, туршлагыг нь авч үлдэх ёстой. Энэ ажлаас чөлөөлөгдсөн ч гэсэн өөр ажилд томилж мэдлэг, туршлагыг нь ашиглах ёстой гэдэг саналыг хэлж байлаа. Харин үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гишүүдийн кнопоор баталгаажуулж авсан Ц.Шаравдорж, “Миний хүсэлтийг ёсоор болгосон д баярлалаа. Энэ их ажлын хэвийн ажиллагааг хангахад хүнд байдаг ч манайхан бүгд үүрэгт ажлаа ухамсарласан хүмүүс байдаг юм. Тиймээс энэ ажлын аппаратыг хайрлаж байгаасай гэж хэлэх байна” гэж хэлээд УИХ-ын чуулганы танхимаас гарч явлаа.
Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
























